Аяллын зөвлөмж

1. Хувь хүний зөвөлгөө.
[ul class=”list list-tick_green”][li]Аялах газраа, мөн ямар аяллын компаниар явахаа сайтар судалж өөрийн цаг зав, амралтандаа тааруулж аялалд гарах.[/li][li]Нас, бие, сонирхолдоо тохирсон аяллыг сонгох.[/li][li]Гадаад пасспортын хүчинтэй хугацаа шалгах, доод тал нь 6 сар хүчинтэй байх.[/li][li]Аялалд зайлшгүй хэрэгтэй зүйлсээ базаах (Үүнд цоожтой цүнх чемодан, мөнгө болон чухал бичиг баримтаа хийх паск буюу жижиг гар цүнх, үзэг бал, камер зургийн аппарат) гэх мэт. [/li][li]Жуулчид монголоос гарахдаа мөнгөө тухайн орны валют болгон авч явбал илүү тохиромжтой.мөн олон улсын зах зээлд илүү хурдан хөрвөх чадвартай доллар,евро зэрэг мөнгөн дэвсгэртийг авч явбал дохиромжтой.[/li][/ul]

2.    Эмийн сан:
[ul class=”list list-tick_green”] [li]Аялалд явахын өмнө эрүүл мэндийн байдлаа хянуулах.[/li][li]Ойр зуурын эм бэлдмэл, шархны лент[/li][li]Хоолойны ба ханиадны эм, гэдэсний эм.[/li][/ul]

3.    Хувцас
[ul class=”list list-tick_green”][li]Аялах гэж буй газрын тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдалтай тохируулан хувцсаа бэлтгэх[/li][li] Халуун оронд явах бол нарны шил, нарны малгай,нарны тос,усны хувцас [/li][li]Алхаж явахад эвтэйхэн хөнгөн гутал, углааш[/li][li]Дулаан цамц, өмд[/li][/ul]

4.Аяллын үед баримтлах зарчмууд
[ul class=”list list-tick_green”][li]Уулзахаар товлосон газартаа цагаасаа хоцрохгүй байх. Бусад аялагчдаа хүндэтгэн зарлагдсан цагийн хуваарийг нарийвчлан баримтлах.[/li][li] Аяллын үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таныг болон бусад аялагчдыг таагүй байдалд оруулж, тав тухтай амрах тал дээр муу нөлөө үзүүлдэг болохыг анхаарах. [/li][li] Мөнгө, бичиг баримт, эд зүйлсээ хаяж үрэгдүүлэх, алдахаас сэргийлэх. Сонор сэрэмжтэй байх.[/li][/ul]

5. Аялалын аюулгүй байдал
[ul class=”list list-tick_green”][li]Та байрлаж байгаа зочид буудлынхаа хаяг, гадаад паспортын хуулбарыг аяллын турш гадуур явахдаа байнга биедээ авч явах хэрэгтэй. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.[/li][li] Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах. [/li][li]Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.[/li][li]Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа чанар, үйлдвэрийн хаяг, хугацаа зэргийг нь сайтар нягтлах. Өөрийн эрүүл мэндэд тохирохгүй хоол унд, хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх. [/li][/ul]

Leave a Reply

Your email address will not be published.