Байгал нуур итгэлт Хамба-ын аялал

1-өдөр.Улаанбаатар-улаан-үд

Аялалын эхний өдөр өглөө эрт  07:00-д авто тээврийн газар цуглана. Унаа 07:30-д улаан-үдийн зүг автобусаар хөдлөнө.Замдаа Дархан хот,Сэлэнгэ аймгын төв сүхбаатар хотоор дайран гарна. Замын хүнсээ бэлдсэн байна. Дараа нь Алтанбулагын гаалиар 2 улсын хэл гарна. Үдээс хойш ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-үд хотод ирж оройн хоолоо идээд, буудалдаа байрлаж амрана.

2-өдөр.Иволгийн дацан-Байгал нуур

Өглөөний цайгаа уугаад бүх оросын очиж Амьд бурхан Итгэлт хамба Дашдоржид мөргөл үйлдэнэ. Түүний дараагаар дэлхийн цэвэр усны нөөцийн 19 % -ийг хадгалдаг, хамгийн цэнгэг устай, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуур руу явна. Энд ирээд нуурын эрэг дээрх дохилог жуулчны баазад байрлаж нуурын эрэг дээр чөлөөтөй амарж болно./чөлөөт цаг/

3-өдөр.Байгаль нуур-улаан-үд

Өглөөний цайгаа уугаад ОХУ-н 7 гайхамшигын нэг Байгаль нуурын эргээр зугаалж, зураг хөргөө даруулж болно. Мөн та өөрөө хүсвэл завиар аялаж, загас бариж цагыг зугаатай өнгрүүлсний дараа улаан-үдрүү явна. Өдрийн хоолоо идсэний дараа 18-р зууны үед байгуулагдсан улаан-үд хотын төв талбайд дурсгалын зургаа татуулна. Энэхүү талбайд улаан-үд хотын нэрийн хуудас болсон В.И.Ленины аврага том хөшөө , ханхүү Никлай-д зориулсан аркь дуурь бүжгийн театр гэх мэт гайхамшигтай барилгууд байдаг. Мөн залуучуудын чөлөөт цагаа өнгрүүлдэг Арбатын гудамжинд очиж худалдаа наймаа хийж алхаж болно. Дараа нь оройн хоолоо идээд буудалдаа очиж амрана.

4-өдөр. Улаан-үд- Улаанбаатар

Өглөний цайгаа уучихаад улаанбаатрын зүг замдаа гарна. 2 улсын хэл гааль нэвтэрсний дараа Сүхбаатар хотод ирж өдрийн хоолоо иднэ. Үдээс хойш Монголчуудын шүтээн болсон сэлэнгэ аймгын ээж модонд ирж хүсэлээ шивнэж идээ будаагаа өргөөд дурсгалын зургаа датуулна. Дараа нь аяан замдаа гарч Дархан хот дэх Бурхан багшийн хөшөө Морин хуурын толгойд гарах баяцхан аялал хийнэ. Орой нь улаанбаатар хотдоо ирж аялалаа баяртайгаар өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published.