Бээжин аялал

1 өдөр: Улаанбаатар-Бээжин

Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны буудлаас БНХАУ-н нийслэл Бээжин хотруу ниснэ. 2 цаг дараа Бээжингийн “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Хөтөч унаа таныг угтан авч Бээжин хотын аялалаа эхлүүлнэ.Аялалаа зуны ХХIX –р наадмыг зохион явуулсан “Шувууны Үүр”-цэнгэлдэх хүрээлэн болон усан спортын төрлийг зохион явуулсан “Усан шоо” цогцолборын дэргэд очиж харна. Өдрийн хоолны дараа хятадын түүхийн гэрч болсон Тян-ан-мэн талбайд очиж дурсгалын зургаа авахуулна. Дараа нь 700 жилийн түүхтэй Ван Фү Жин худалдааны гудамжаар зугаална. Оройн хоолонд Бээжин нугас зооглоно. Буудалдаа хүргүүлж амрана.

2 өдөр:  Бээжин

Өглөөний ундаа уугаад үдээс өмнө “Бээжин аквариум”-д очиж далайн доорх тунелээр далайн ероолд явж байгаа юм шиг мэдрэмж авч усан ертөнцөөр аялж,далайн ёроолын халуун бүсийн олон төрлийн загас жараахай, шүр сувд алаглах долоон өнгийн ертөнцөөр аялж, далайн түрлэг, татлагын дууг сонордохын зэрэгцээ 3000 хүний суудал бүхий далайн театрт далайн хав болон дельфины тоглолтыг 30 минут үзэж сонирхоно. Дараа нь  арслан, эрээн тахь, анааш, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбай бүхий амьтадын хүрээлэн үзнэ. Өдрийн хоолны дараа Тян Ан Мэн талбай үзэж зураг даруулна. Дараа нь Бээжинд ирсэн гадаад жуулчдын заавал очдог газрын нэг болох “SILK STREET” буюу Гонконг захаар орно. Буудалдаа очиж амрана.

3 өдөр:  Бээжин

Өглөөний цайны дараа хүн төрөлхтөний барилгын 7 гайхамшгийн нэг Цагаан хэрмийг үзэж сонирхоно. Цагаан хэрэмийн хамгийн өндөрлөг цэг дээр  дурсгалын зургаа татуулна. Дараа нь 5 тивийн гайхамшигт байгууламжууд бүхий Дэлхийн паркаар зочилж 1:8 харьцаатайгаар багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээлүүд болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднейн дуурийн театр, Таж Махал, Москвагийн Улаан Талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг үзэж сонирхож зургаа даруулна. Өдрийн хоолны дараа Бээжин хотын худалдааны төв болон захуудаар явж худалдаа наймаа хийгээд буудалдаа ирж амрана.

4 өдөр:  Бээжин

Өглөөний цайны дараа Чөлөөт өдөр – та энэ өдөр Бээжингийн томоохон зах дэлгүүрүүдээр худалдаа хийж болно. Хөтөч болон унаа үйлчлэхгүйг анхаарна уу.

5 өдөр:  Бээжин- Улаанбаатар

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Тогтсон цагт цуглаж буудлаа хүлээлгэн өгөөд бээжин нисэх онгоцны буудалд хүргүүлж Улаанбаатарын зүг ниснэ. Нислэг 2 цаг үргэлжилж Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар энэ удаагийн Бээжин аялалаа баяртайгаар өндөрлөнө.

Тайлбар:

1. Аяллын чиглэл: Улаанбаатар- Бээжин- Улаанбаатар
2. Аяллын хугацаа: 5 өдөр,4 шөнө
3. Аяллын үнэ:
Аялалын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Бээжин-УБ онгоцний тийз таксын хамт.
  • Бээжинд 3 одтой зочид буудлын 2 ортой өрөөнд 2-оор орох зардал
  • Хөтөлбөрт заасан хоол унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч тайлбарлагч

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувин хэрэгцээний зардал

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэг, галт тэрэгний хуваарь болон очих газрын нөхцөл байдал, валютын ханш зэргээс шалтгаалж хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болно.