Бээжин – Бэйдайхэ аялал

1 дэх өдөр УБ- Бээжин

Улаанбаатар Чингис хаан нисэх онгоцны   буудалд 04:00 д цуглараад 06:15-д БНХАУ-н нийслэл Бээжин хотруу ниснэ. 2 цаг дараа Бээжингийн “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд 08:15-д бууна. Хөтөч унаа таныг угтан авч Бээжин хотын аялалаа эхлэнэ. Аялалаа 5 тивийн уран байгуулмж нэг дор цогцолсон Дэлхийн паркаар зочилж 1:8 харьцаатайгаар багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээлүүд болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднэйн Опер, Таж Махал, Москвагийн Улаан Талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг үзэж сонирхож зургаа даруулна. Өдрийн хоолны дараа Тян Ан Мэн талбай үзэж зураг даруулна. Дараа нь буудалдаа байрлан амарна.

/  өдөр, оройн хоол/

2 дах өдөр Бээжин- Бэйдайхэ

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа буудийн өрөөгөө хүлээлгэж өгөөд жуулчний автобусаар Хятад улсын дээд зэрэглэлийн аялал жуулчлалын бүсүүдийн нэгт тооцогдох Бэйдайхө далайн эрэг рүү  замдаа гарна. Ойролцоогоор 3 цаг явж хүрээд  далайн далайн эргийн 3 одтой зочид буудалдаа байрлаад бүтэн өдрийн турш далайн эрэг дээр чөлөөт цаг.

 /Өглөөний хоол буудалд , өдөр , оройн хоол 

 

3 дах өдөр Бэйдайхэ

Өглөөний цайгаа уусний дараа Бэйдайхэ далай дээр  1 цаг усан онгоцны аялал хийнэ.Өдрийн хоолны дараа Нандайхө Олон Улсын зугаа цэнгэлийн төв усан парк орж тоглож наадахын хажуугаар  төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдаж зугаацан цэнгэх боломжтой. Орой нь буудалдаа хүргүүлж амарна.

/ Өглөө хоол буудалд, өдрийн хоол групп , оройн хоол/

 

4 дэх өдөр Бэйдайхэ- Бээжин 

Өглөөний цайны дараа автобусаар Бээжин хот руу явна . Өдрийн хоолны дараа “Бээжин аквариум”-д очиж далайн доорх тунелээр далайн ероолд явж байгаа юм шиг мэдрэмж авч усан ертөнцөөр аялаж, далайн ёроолын халуун бүсийн олон төрлийн загас жараахай, шүр сувд алаглах долоон өнгийн ертөнцөөр аялж, далайн түрлэг, татлагын дуугаар сонорлхын зэрэгцээ 3000 хүний суудал бүхий далайн театрт далайн хав болон дельфины тоглолтыг 30 минут үзэж сонирхоно. Дараа нь Араатны хан арслан, эрээн тахь, анааш, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрөлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбай бүхий амьтадын хүрээлэн үзнэ. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

/өглөө , өдрийн хоол буффет, оройн хоол монгол хоол/

5дах өдөр Бээжин 

Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа бид бүхний танил, очиж үзэхийг хүсдэг газруудын нэг болох Бээжин  Happy Valley park-дочиж бүх л өдрийн турш цагийг зугаатай өнгөрөөх болно.

/өглөөний хоол буудалд, өдөр хоол өөрсдөө, оройн хоол/

6 дах өдөр Бээжин 

Өглөөний цайны дараа Бээжинд  чөлөөт цаг.Дэлгүүр хэсэж аяны богцоо дүүргэх боломжтой. Тогтсон цагт цуглаж буудлаа хүлээлгэн өгөөд 21:00 цагт Бээжин нисэх онгоцны буудалд хүргүүлнэ.

/өглөөний хоол буудалд/

7дах өдөр Бээжин-УБ  

01:40- цагт Улаанбаатрын зүг ниснэ. Нислэг 2 цаг үргэлжилж Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсанаар энэ удаагийн Бээжин  Бэйдайхэ  аялалаа өндөрлөнө.

 

Тайлбар:

 

  1. Аяллын чиглэл; Улаанбаатар- Бээжин- Бэйдайхэ Улаанбаатар
  2. Аяллын хугацаа; 6 өдөр 5 шөнө
  3. АЯЛЛЫН ҮНЭ:– төгрөг

 

Аялалын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Бээжин-УБ онгоцны тийз таксын хамт.
  • 3 одтой зочид буудлын 2 ортой өрөөнд 2-оор орох зардал
  • Хөтөлбөрт заасан хоол унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Монгол хэлтэй хөтөч тайлбарлагч

Аялалын үнэд багтаагүй зүйлс:

  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад  зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

 

Жич: Аяллын группт том хүн 10-с дээш хүн бүрдэж байж дээрх үнээр явна. Тухайн өдрийн нислэгийн хуваарь, цаг агаарын байдлаас шалтгаалан аялалд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.