Хайнан аялал

1өдөр: Улаанбаатар – Бээжин – Хайнан

Өглөө онгоцны буудал дээр 4 цагт цуглаж  06  цагын нислэгээр Бээжин хотыг зорино. 8 цагт Бээжинд бууна. Бээжин хотоос Хайнан арлын өмнөд хэсэгт орших жуулчдын хамгийн их очих дуртай далайн эргийн үзэсгэлэнт Саняа хотын чиглэлд 15 цагт ниснэ. Нислэг 4 цаг үргэлжилж 19 цагт бууна. Саняа хотын онгоцны буудал дээр монгол хөтөч орчуулагч тосч аваад манайхны оросуудын хороолол гэгдэх Дадунхай булангийн далайн эргийн 4 одтой буудалд амарна.

/оройн хоолтой/

2 өдөр: Хайнан

Өглөөний цайны дараа Газрын диваажин Хайнан арлаар танилцах аялал эхэлнэ. Дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж ,  ” Сармагчингийн вант улс “-аар аялна.  Өдрийн хоолны дараа Хайнан арлын уугуул иргэд болох Ли үндэстний тосгоноор зочилж тэдний ахуй, амьдралын хэв маягтай нь танилцана. Мөн Хайнан арлын онц гаралт акулын тосны эмийн бүтээгдэхүүний дэлгүүрт очно. Хэрвээ та хүсвэл үнэ төлбөргүй шинжилгээнд орж, өөрийн эрүүл мэнддээ цаг гарган санаа тавьж болно.

/Өглөөний цай, Өдрийн хоол, Орой хоол/

3 өдөр: Хайнан

            Өглөөний цайны дараа Дэлхийн Миссийн тэмцээний үйл ажиллагааг зохион явуулсан  Beautycrown Culture Center ордоны гадна зургаа татуулна /үйл ажиллагаагүй бол дотор нь орж болно/ Дараа нь  Хайнан арлын тулгуур аж ахуйн нэг болох сувдны аж ахуйгаар аялж, хясаанаас сувд хэрхэн гаргаж авдагийг нүдээр үзэж танилцан жинхэнэ сувдан эдлэлийг үйлдвэрийнх нь үнээр худалдаж авах боломжтой. Өдрийн хоолны дараа моторт завь юмуу усан онгоцоор Баруун арал явж тэнд өдрийг өөрийн дураар өнгөрөөнө. Баруун арал нь Саняа хотын ойр байрлах жижиг аралуудаас хамгийн цэвэр тунгалаг устайгаараа алдартай маш үзэсгэлэнтэй жижиг арал юм. Энд өөрсдийн зардлаар моторт завь, усны шүхэр болон далайд баг өмсөн орж усны ертөнцөөр аялах боломжтой. Үдээс хойш Хайнан арлын алдартай зүйлсийн нэг болох болорын үйлдвэрээр орж, болор нүдний шил, гоёлын  зүйлсийг маш хямдхан худалдаж авах боломжтой .  

/Өглөөний цай, Өдрийн хоол, Орой хоол: Бразил BBQ /

4 өдөр: Хайнан

Энэ өдөр чөлөөт өдөр. Та буудалын бассейн болон фитнэссд орж далайн эрэг дээр наранд биеээ шарж, алдарт Дадунхай булангийн Summer Mall худалдааний төвөөр хэсч, Дадунхай хүүхдийн тоглоомын парк дээр тоглох зэрэгээр өдөрийг өнгөрөөх боломжтой.

/Өглөөний цай/

5 өдөр :  Хаянан – Бээжин

Үдээс өмнө далайн эрэг дээр чөлөөтэй амарч байгаад  11.30 цагт зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө. Өдрийн хоолны дараа үндэсний гар урлалын бүтээгдэхүүний худалдааны төвөөр орно. Саняагаас Бээжин нисэх оройн  20.25 цагтын онгоцондоо сууснаар үзэсгэлэнт Хайнан арал дээр хийсэн аялал маань өндөрлөнө. Бээжинд  00.15 цагт бууна. Хөтөч таныг ойролцоох зочид буудалд хүргэж өгнө. Тэндээ амран алжаалаа тайлна.

/Өглөөний цай. Өдрийн хоол. Орой хоол/

6 өдөр: Бээжин – Улаанбаатар

Өглөө эрт 6 цагаас онгоцны буудалруу хөдлөнө. 09.30 цагийн нислэгээр Улаанбаатар хотыг зорино. 12.00 цаг өнгөрөөж Улаанбаатарт буусанаар манай энэ удаагийн аялал өндөрлөнө.

/хоолгүй/

Аяллын үнэ: 750,000 + Тийз

 

Аялалын үнэнд багтсан зүйлс :

  1. Хоол ( Чөлөөт өдөр, өдөр оройн хоол орохгүй )
  2. Аялалын агааржуулагчтай тохилог автобус
  3. Хаянан нутгийн хөтөч, монгол орчуулагчын цалин
  4. Далайн эрэгийн буудал 4-5 одтойөрөөндөө 2 хүнтэй
  5. Онгоцны буудалаас тосох хүргэх үйлчилгээ.
  6. Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний билетийн үнэ.
  7. Бээжингийн буудал

Аялалын үнэнд багтаагүй зүйлс:

  1. Хувь хүний хэрэглэний зардал
  2. Чөлөөт өдрийн хоол, болон унаа, хөтөчийн зардал
  3. Бээжингийн буудалд хоолгүй
  4. Хөтөч жолоочын гарын мөнгө