Бээжин хот

Хүн ам газар нутаг:

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь 16,801.25 km2газар нутагтай, 22 сая орчим хүн амтай. Бээжин гэдэг нь “Хойд нийслэл” гэсэн утгатай үг. Мөн олон олон улсын нислэгүүд Бээжинд төвлөрдөг.

Цаг агаар:

Хуурай уур амьсгалтай газар бөгөөд хаврын улиралд салхи шуурга ихтэй, намар сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн харин зуны улирал удаан үргэлжлэх бөгөөд маш халуун байдаг.  Хамгийн хүйтэн 1 сарын дундаж температур -20°C байдаг бол 7, 8 дугаар саруудад хамгийн халуун ба 40°C хүрдэг байна.

Үндсэн хэл:

Хятад хэл

 

Мөнгөн тэмдэгт:

 

 Юань /CNY/

Үзвэрийн газрууд:

Бээжин хот нь маш эртний хуучин дурсгалт газруудтайгаас гадна дэлхийн 7 гайхамшгийн нэг болсон “Цагаан хэрэм”, 2008 оны зуны XXIX олимпийн их наадам зохион байгуулагдсан уран барилгын шилдэг шийдэл бүхий “Шувуун үүр”, “Усан шоо” цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн гайхамшигт архетиктурын бүтээлүүдийг нэг дороос харах боломжтой “Дэлхийн парк”-р зочилж 1:8 харьцаатайгаар багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээлүүд болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднэйн Опер, Таж Махал, Москвагийн Улаан Талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг үзэж сонирхоно.600-аад нэр төрлийн 7000 гаруй амьтадтай “Бээжин зоо” амьтны хүрээлэн, усны амьтад олноор чуулах “Бээжин аквариум”, дэлхийд 3 дугаарт ордог “Тян-ан-мэн”-ны талбай “Хориотой хот” буюу бидний хэлж заншсанаар Хааны ордон болон эртний сүм хийд, чулуун хана, хаалга гэх мэт үзэх зүйл маш ихтэй хот юм.

Такси унаа:

Бээжин хотод метро хамгын хямд байдаг.Метро 2 юань-с эхэлдэг.хэдэн буудал явхаасаа үнэ нь өөр байдаг.Бээжин хотын такси 14 юань-с эхэлдэг. 3 км дотроо 14 юань, 3 км дээш км дутамдаа 2 юань-р нэмэгдээд явна.

Томоохон дэлгүүрүүд:

Дэлхийн брэнд дэлгүүрүүд, томоохон худалдааны төв,“SILK STREET” буюу Гонконг зах,томоохон захуудаар орж худалдаа хийх бломжтой.

Leave a Reply

Your email address will not be published.