Бээжин-Чэжү аялал

1 өдөр.УБ-Бээжин

04:25 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийгдэнэ.
06:15 Бээжин рүү ниснэ.
08:30 хил гаалиар нэвтэрсэний дараа хөтөчтэй уулзаж, Бээжингийн төв талбай, олимпийн тоглолт болсон шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах байдалтай танилцана. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг. Та өөрийн сонирхлоор дэлгүүр хэсэж болно. Оройн хоол идээд буудалд амрна.

/өдөр Хятад хоол/

2 өдөр.Бээжин-Чэжү

Өглөөний цайны дараа онгоцны буудал явна.
10:50 Чэжү арал руу ниснэ.
14:25 Чэжүд буухад хөтөч тосч аван зочид буудал руу автобусаар явна. Замдаа Чөтгөрийн замаар дайран Луун толгойн эргээр дээр очих,байгалийн үзэсгэлэнт Халлим цэцэрлэгээр зочилно. Залуучуудад зориулсан LOVE land хүрээлэнгээр орон цагийг зугаатай өнгөрүүлнэ. Оройн хоолны дараа буудалд байрлаж амрна.

/өглөөний цай буудалдаа, өдрийн хоол онгоцонд, орой Солонгос хоол/

3 өдөр. Чэжү

08:00 Өглөөний цайны дараа Чэжүгийн гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрээр орсоны дараа дэлхийн олон гайхамшигт барилгыг жижигрүүлэн харуулсан Мини лэнд паркаар зочилно. Seoung-eub -Чэжүгийн үндэсний амьдралыг харуулсан Солонгос үндэстний тосгоноор айлчлана. Энд та Солонгос үндэсний зураг авахуулан , хүн орхоодой худалдан авах боломжтой. 13:00 Өдрийн хоол. Нар мандах оргилд гарна. Энэ оргилд гарсан хүний ирээдүйн амьдрал саадгүй, дардан шулуун байдаг гэсэн домогтой тул та заавал оргилд нь гараарай. Мөн дараа нь “Амьдралын ээдрээ” киноны зураг авалтын газар болох Цагаан сүм үзнэ. Оройн хоол идээд буудалдаа амрна.

/өглөө буфе, өдөр Солонгос хоол, орой Солонгос хоол /

4өдөр. Чэжү

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та өөрийн сонирхлоор дэлгүүр хэсэн цагийг өнгөрөөх боломжтой. /унаа, хөтөч, хоолоор үйлчлэхгүй болно/

/өглөөний цай буфе/

5өдөр. Чэжү-Бээжин

08:00 Өглөөний цай уусны дараа Silla татваргүй барааны дэлгүүрээр орж сонирхоод, кимчиний музейгээр үзэж, Солонгос үндэсний хувцас өмсөж зургаа авахуулна. Өдрийн хоолны дараа онгоцны буудал руу явна.
15:50 Бээжин ниснэ.
17:25 Бээжинд буугаад хөтөчтэй уулзах, буудалд амрна.

/өглөө буфе, өдрийн хоол Калбитан, оройн хоол ресторан/

6 өдөр. Бээжин-УБ

Өглөөний цайны дараа Бээжин хотын аялал хийх: Бээжингийн амьтны хүрээлэн, аквариумаар орно. Өдрийн хоолны дараа чөлөөт цаг
17:00 Зочид буудалдаа цугларан онгоцны буудал явах
21:00 УБ руу ниссэнээр аялал өндөрлөнө.

/өглөөний цай онгоцонд, өдрийн хоол Хятад, оройн хоол Хятад /

 

Аялалын үнэ/нэг хүний: төг /нэг хүний/

Хэрэв Бээжинд өөрсдөө зардлаа дааж явна гэвэл нэг хүний үнэ 2 250 000 төг болно.

Аялалын үнэнд:

УБ-Бээжин –Чэжү-Бээжин -УБ-ын нислэгийн тийзний үнэ
Буудлын энгийн нэг өрөөнд хоёроор байрлах /Чэжүд 4 цэцэгтэй , Бээжинд 3 одтой буудалд байрлах/
Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
Хөтөлбөрт заасан үзвэр
Хөтөлбөрт заагдсан унаа
Монгол хэлтэй хөтөч

Жич: Чэжүгийн цаг агаарын болон онгоцны хуваариас шалтгаалан хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Аялалын үнэнд ороогүй зүйлс:  

Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
Хувь хүний зардал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө