Vietnam aylal, вьетнам аялал

Вьетнам аялал

1 дэх өдөр: УБ-Сөүл-Ханой

08:05 Өглөө  “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Сөүлд12:15 цагт бууна. Вьетнам улсын нийслэл Ханой хотруу  18:40-нисэх ба Ханой хотын нисэх буудал “Ной Бай”-д 21:40 цагт буухад Монгол хөтөч  жуулчны унаатай тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Энэ шөнө буудалдаа байрлан нислэгийн алжаалаа тайлан амарна.

2 дах өдөр: Ханой-Халонг /Ханой-Халонг булан-Катба арал

Өглөөнийцайны дараа Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс Халонг хотруу автобусаар явж очин зориулалтын аялалын усан онгоцоор “ЮНЕСКО”-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэгдсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт “Халонг” булангаар 4 цаг гаруй аялангаа усан онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно. Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болох “Халонг” булан нь 1500 орчим кв.км талбайг эзлэнэ. “Халонг”-гэдэг үг нь « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгаар орчуулагддаг байна. Оройн хоолыг нам гүм байгалийн онгон бүст тооцогдох Катба арал дээр зочид буудалдаа өнгөрөөнө.

(өглөө, өдөр, оройн хоол)

3-4 дах өдөр: Катба aral- Эко аялал,

Энэ өдөр та Халонг булангийн хамгийн том арал болох Катба арал дээр явган аялна. /дугуйгаар аялж, далайн эрэг дээр усанд сэлэн өдрийг чөлөөтэй өнгөрөөнгөө Вьетнам сувд худалдан авах боломжтой.

(өглөө, өдөр, оройн хоол)

5 дах өдөр: Катба арал-Халонг булан-Ханой

Өглөөний цайны дараа Катбаарлаас ХаЛонг булангаар дайран Ханой хотын зүг хөдөлнө. Зам дагуушүр, сувд болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн гар урлал болон гоёмсог өвөрмөц бэлэг дурсгалын зүйлсийн зах дэлгүүрээр худалдаа хийн тэндээ өдрийн хоолоо зооглоно. Оройн 17:00-д Ханой хотод ирэх бөгөөд буудалдаа байрлан амарна.

(өглөөний хоол)

6 дах өдөр: Ханой Чөлөөт өдөр

Ханой хотын зах, дэлгүүрүүдээр худалдаа хийнэ. Вьетнам улс нь бөс бараа, торго, эрдэнийн чулуу болон алт, мөнгөн эдлэлүүдээрээ алдартай бөгөөд харьцангуй хямд үнээр худалдан авч аяны богцоо дүүргэх боломжтой.

(өглөөний хоол)

7 дах өдөр Ханой-Сөүл

Өглөөний цайны дараа чөлөөт цаг.
20:30  онгоцны буудал явах.
23:10 Орой Ханой хотын олон улсын нисэх буудал Ной Байгаас Сөүлийн зүг нисч Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаар хийсэн гайхалтай аялалаа өндөрлөнө.

(өглөөний хоол)

8 дах өдөр Сөүл – УБ

05:05 Сөүлд буух
13:30 Сөүл Улаанбаатар нисэх

Аяллын үнэ нэг хүний

–       2.470.000 төгрөг /3 одтой буудал

Хүүхэд аялал үнэгүй онгоцны тах, аяллын даатгал, амь даатгалаа төлнө. – 350 000 төгрөг

Аялалын үнэнд багтсан үйлчилгээнүүд:

  1. УБ-Инчон-Ханой 2 талын нислэгийн тийз
  2. Хөтөлбөрт заагдсан зочид буудал:***
  3. Вьетнам виз
  4. Аяллын даатгал
  5. Хөтөлбөрт заагдсан унаа /угтаж авах, үдэж гаргах/
  6. Аялалын Монгол, англи хэлтэй хөтөч
  7. Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
  8. Ханой-Халон булан-Катба арал 2 өдрийн аялал.
  9. Ханой хотын аялал

Аялалын үнэнд багтаагүй зүйлс:

–       Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
–       Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтөчийн зардал
–       Хувь хүний зардал
–       Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич: Тухайн өдрийн нислэгийн хувиараас хамаарч дээрх хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүй.