Хайнан аялал

1.өдөр  Улаанбаатар-Саняа

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас газрын диваажин Хайнан арлын өмнөд хэсэгт орших далайн эргийн Саняа хотыг зорин шууд ниснэ.Нислэг 5 цаг үргэлжинэ.  Саняад монгол хөтөч орчуулагч угтан авч оройн хоолоо идээд Дадунхай булангийн далайн эргийн 4 одтой зочид буудалдаа хүргүүлж амрана.

/ оройн хоол /

2.өдөр Саняа

Өглөөний цайны дараа Хайнан арлаар танилцах аялал хийнэ. Дараа нь дэлхийн цорын ганц халуун бүсийн Сармагчингийн дархан цаазат арал буюу Сармагчингийн вант улс руу явна. Энэ арал дээр 2000 гаруй сармагчингууд амвдардаг. Арал дээр сармагчингийн циркийн үзүүлбэр үзнэ. Энэ арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр аялаж очино. Аялах явцдаа таны доор харагдах загасчдын тосгон болон задгай далай үзэж болно. Өдрийн хоолны дараа Хайнан  арлын  уугуул  иргэд  болох  Ли  үндэстний тосгоноор зочилж, Ли үндэстний ахуй, амьдралын хэв маягтай нь танилцна. Хайнан арлын алдартай зүйлсийн нэг болох болорын үйлдвэрээр орж, болор нүдний шил, гоёлын  зүйлсийг худалдаж авах боломжтой. Орой нь үзэсгэлэнт Сан яа булангийн далайн эргийн  буудалдаа амарна.

/ Өглөө, Өдрийн хоол буффэт, Оройн хоол /

3.өдөр Саняа

Өглөөний цайгаа уусны дараа дэлхийн мисс-н 53, 54, 55, 57 –дэх удаагийн тэмцээний үйл ажиллагааг зохион байгуулсан “ Beautycrown Culture Center” ордны гадаа очиж дурсгалын зургаа авахуулах боломжтой./үйл ажиллагаа байхгүй бол дотор нь орж үзэж болно/. Дараа нь Хайнан арлын үндсэн Фермийн аж ахуйн нэг болох Сувд-ны аж ахуйгаар аялаж, хясаанаас сувд хэрхэн гаргаж авдагийг нүдээр үзэж, жинхэн сувдыг үйлдвэрийн үнээр худалдаж авах боломжтой. Өдрийн хоолны дараа усан онгоцоор эсвэл моторт завиар баруун арал явж өдрийг зугаатай чөлөөтөй өнгөрүүлнэ. Баруун арал нь  Саняа хотын ойр байдаг олон жижиг арлуудаас хамгын цэнгэг тунгалаг устайгаараа алдартай үзэсгэлэнтэй арал юм. Энд та өөрийн зардлаар моторт завиар явж, усан шүхэр болон далайд баг өмсөн орж усны ертөнцөөр аялах боломжтой. Орой нь дорнын алдарт хөлний массажинд орж алжаалаа тайлж амрана.

/ өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол Бразил шарсан мах буффэт /

4.өдөр Саняа

Энэ өдөр өглөөний цайгаа буудалдаа уугаад чөлөөт өдөр. Энэ өдрийг та хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Та буудлын бассейн болон фитнест орж, далайн эрэг дээр наранд биеэ шарж өдөржингөө амарч болно. Мөн хүсвэл Дадунхай булангийн  Summer mall төвөөр орж худалдаа хийж өөрийн зардлаар хүүхдийн тоглоомын парк орж тоглож болно.

/ өглөөний цай буудалд/

5- өдөр Саняа-Улаанбаатар

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад 11:30 д буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоолны дараа Хайнан арлын онц гаралт акулын тосны эмний дэлгүүрт очно. Хэрэв хүсвэл та үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдаж болно.

15:00 нисэх онгоцны буудал орж  17:00 Улаанбаатарын зүг ниссэнээр аялал өндөрлөнө

/ өглөөний цай буудалд/

 

Аялалын үнэнд багтсан зүйлс:
– УБ-Саняа шууд нислэгийн тийз

– Саняад далайн эргийн  4 одтой зочид буудалд 6 өдөр байрлах үнэ
– Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
– Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
– Аялалын хөтчийн үйлчилгээний зардал
– Гадаадад зорчигчидын иж бүрэн даатгал
– Жуулчны автобусны зардал

Leave a Reply

Your email address will not be published.