Дубайн шууд нислэгтэй аялал

1-өдөр.Улаанбаатар-Дубай

Өглөө эрт Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас алтны эх орон Арабын нэгдсэн Эмират улсын Шаржа хотыг зорин ниснэ. Нислэг 8 цаг үргэлжилж Дубайд хүрхэд хөтөч угтан авч аялал эхлэнэ.Дэлхийн 8 дахь гайхамшигийн хэмээн алдаршсан “The Palm Jumeirah”хэмээгдэх хиймэл арал руу зочилно.Мөн энхүү хиймэл арал дээр орших “Atlantis the Palm” хэмээх 5 одтой дэлхийнд дээд зэрэглэлтэй зочид буудалтай танилцана. Энхүү арал нь хүний гараар бүтсэн агуа том бүтээн байгуулалт бөгөөд 6 км диаметртэй ,17 мөчиртэй дал ммодны хэлбэртэй ба дал модыг тойроод 2 хавирган сар хийсэн байдаг. Дараа нь хэрвээ та хүсвэл Атлантын далайн амьдралыг харуулсан 65000 гаруй далайн амьтадтай хонгилоор аялах боломжтой. Дараа нь 1.5 тэрбум $ хөрөнгө оруулалтаар бий болсон дэлхийн хамгийн өндөр барилга болох 160 давхар буюу 828м өндөр “ Burj khalifa”-г үзэн. Та энхүү барилгын 124 давхараас домогт Дубай хотыг бүхэлд нь түүний эргэн тойрон 80 км алсад харах боломжтой.Үдээс хойш элсэн цөлөөр  давьхих жийпний аялал эхлэнэ. Ланд 200 хөлөглөж, ганц бөхтөй тэмээ унаж,арабын алдарт бэлхүүсний бүжиг үзэж хэзээ ч мартагдхааргүй сайхан бүхнийг мэдрэх болно.Мөн үдэсний хувцасыг нь өмсөж дурсгалын зургаа татуулж, жимсний амтад шиша тамих татаж үзэм болно.орой нь буудалдаа очиж амрана.

2-өдөр.Дубай

Өглөөний цайны дараа Дубай хотын аялал хийнэ. Орчин үеийн лалын шашны алдарт уран барилга болох Jumeirah лалын сүмийг үзнэ. Энэхүү сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт “dirham”-ын 500-тын дэвсгэрт дээр байдаг бөгөөд эрт дээр үед загасчид болон сувд түүдэг хүмүүсийн байдаг байсан бяцхан тосгон юм.Дараа  Жумейра (Jumeirah Mosque) лалын сүм, далайн эргээс 280 м зайд орших хиймэл арал дээр баригдсан Дубайн нэрийн хуудас болох далбаат завьны хэлбэр бүхий 7 одтой “Burj Al Arab” зочид буудал болон “Dubai’s landmark” зочид буудлыг харж хажууд нь дурсгалын зураг татуулна.Үдийн хоолний дараа Дубайн түүхийн музэй-р зочилно,дараа нь арабын эртний усан тээвэр болох усан такс-гаар аялаж Дэйрад очиж арабад очсон хүн бүхний үзэх естой “Gold Souk” буюу алтан зах болон “Spice Souk ” буюу халуун ногоо, жимсгэний захаар орж алт, үнэт эдлэл , гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр худалдан авах боломжтой. Буудалдаа очиж амрана.

3-өдөр. Дубай

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та өөрийн сонирхлоор машины зах орох эсвэл дэлгүүрээр явах, зугаалах зэргээ шийднэ. Өдрийн турш далайн эрэгт амраж болно. (энэ өдрийн унаа, хоол, хөтчийн зардал таны аяллын үнэнд ороогүй болно).

4-өдөр. Дубай-Абу даби- Дубай

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэж өгнө.дараа нь Автобусаар Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотыг зорино. Абу Дабид ирсний дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох Шейх Зайдагийн сүмийг үзнэ. Энэхүү сүм 22000 метр квадрат талбайтай, 40960 хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд Ираны хивсний мастер Али Халики гараараа урласан хивс энд бий. Мөн Абу Дабигийн үзэсгэлэнтэй газрын нэг болох Corniche Road хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ Lu Lu хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг 1.9 тэрбум фунт стерлингээр баригдсан “The Emirates Palace” хэмээх 8 одтой зочид буудлын гадна байдалтай танилцана.
Үдийн хоолны дараа нутгийн тосгоноор орж Арабын өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцаад Дубайд буцаж ирнэ. Дубайн худалдааны төвөөр орж худалдаа хийгээд оройн хоолны дараа буудалдаа амрана.

5-өдөр. Дубай-Улаанбаатар

Өглөөний Цайгаа уугаад үдийн хоол болтол чөлөөт цаг. Та хүссэн зүйлээ хийж үлдэн хүслээ гүйцээх боломжтой. Үдийн хоолоо идээд нисэх онгоцны буудал явж Улаанбаатар хот руу шууд ниснэ. Нислэг 7 цаг гаруй үргэлжилж Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар энэ удаагын гайхамшигт аялалаа баяртайгаар өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published.