das123456

Дубай-Станбул аялал

1 өдөр: Улаанбаатар – Станбул

9:00 Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэх
11:05 Станбул руу нисэх
17:20 Станбулд буун онгоцоо солин
19:55 Дубай руу нисэх

2 өдөр: Дубай

Өглөөний цайны дараа Арабын ертөнцийн гайхамшигт  хотоор аялах: Орчин үеийн лалын шашны алдарт уран барилга болох Жумейра” (Grand Mosque, Jumeirah) лалын сүмийг үзнэ. Энэхүү сүм нь Арабын Нэгдсэн Эмират улсын мөнгөн тэмдэгт “dirham”-ын 500-тын дэвсгэрт дээр байдаг болно. Мөн далайн эргээс 280 м зайд орших  хиймэл арал дээр баригдсан Дубайн нэрийн хуудас болох далбаат завьны хэлбэр бүхий 7 одтой Burj Al Arab гаднаас нь харах.  Араб маягийн хот-цайзад  байрлах Дубайн түүхийн музейгээр  зочилно. Энэ музейд та орчин үеийн техникийн тусламжтайгаар Дубайн өнгөрсөн үеийн түүхийг сонирхон үзнэ. Өдрийн хоолны дараа цөлийн аялал хийнэ. Бас л Дубайд ирсэн хүн бүхний заавал оролцох ёстой аяллын нэг. Цөл дундуур Ланд 200 хөлөглөн давхисаар Араб маягийн баазад ирээд Араб үндэсний бэлхүүсний бүжиг үзэнгээ оройн хоолондоо Араб барбекью зооглоно. Мөн бааз дээр араб хувцас өмсөж зургаа авхуулах, ганц бөхт тэмээ унах, Хэнна урлаг буюу хэнна ургамлаар биен дээрээ зураг зуруулах зэрэг Араб үндэсний олон ёс заншлаас хуваалцах боломжтой. Мөн Араб үндэстний эрт дээр үеэс уламжлан хэрэглэж ирсэн усан тамхи “Шиша” тамхийг нь татан анивчин гялалзах оддын доор нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлээрэй. Оройн хоол

3 өдөр: Абу – Даби

Өглөөний цайны дараа Арабын Эмиратын нийслэл Абу Даби хотыг зорино. Абу Дабид ирсний  дараа дэлхийн лалын хамгийн том 6 сүмийн нэг бөгөөд уран барилгын гайхамшиг болох Шейх Зайдагийн сүмийг үзнэ. Энэхүү сүм 22000 метр квадрат талбайтай, 40960 хүн нэгэн зэрэг мөргөл үйлдэх боломжтой бөгөөд Ираны хивсний мастер Али Халикигараараа урласан хивс энд бий. Мөн Абу Дабигийн үзэсгэлэнтэй газрын нэг болох Corniche Road хэмээх далайн эргээр зугаалан, далайн цэвэр агаараар амьсгалахын зэрэгцээ Lu Lu хэмээх хиймэл арлыг харах болно. Дараа нь дэлхийн хамгийн тансаг зочид буудлын тоонд багтдаг 1.9 тэрбум фунт стерлингээр баригдсан The Emirates Palace хэмээх 8 одтой зочид буудлын гадна байдалтай танилцана. Үдийн хоолны дараа нутгийн тосгоноор орж Арабын өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцаад Дубайд буцаж ирнэ. Дубайн худалдааны төвөөр орж худалдаа хийгээд оройн хоолны дараа буудалдаа амрана.

4 өдөр: Дубай

Өглөөний цайны дараа Дубайд ирсэн хүн бүрийн заавал очих ёстой газар болох “Gold Souk буюу ” Алтны зах”, Персийн булангийн салшгүй нэгэн хэсэгт тооцогдох Spice Souk буюу Халуун ногоо, жимсгэний захаар орж  алт, үнэт эдлэл, гоёлын зүйлс мөн жимс жимсгэнийг хямд үнээр  худалдан авах боломжтой. Үдээс хойш буудалдаа очиж амрна. Орой 19:00 -19:30-н хооронд унаа ирж аван усан онгоцны аялалд явна. Усан онгоц буюу dhow cruise  эртний Арабын хөлгөөр аялангаа оройн хоол иднэ. Зочид буудалдаа ирж амарна.

5 өдөр: Дубай

Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт өдөр, та өөрийн сонирхлоор Дубайн дэлгүүрээр худалдаа хийж болно. Ихэнх том дэлгүүрүүд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг. Тухайлбал Dubai mall, Burjuman mall, Mall of Emirates …

6 өдөр:  Дубай-Станбул

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал явна. 08:20 Дубай руу ниснэ. 11:25-д буусны дараа өдрийн хоол идээд Станбул хотын аялалд гарна. Үүнд:
Туркт төдийгүй дэлхийд алдартай уран барилгуудын нэг, Христийн болон лалын шашны хосгүй үнэт бүтээл, дэлхийн 8 дахь гайхамшигаар шалгарч байсан “Аяа Софяа” сүмээр зочилно. Үүний дараагаар М.Э 542 онд  үед байгуулагдаж байсан  Мөн “Султан Ахметийн Сүм”-р орж уран барилгын гайхамшгийг мэдрэх болно. 15-р зууны үед II-р Мехметийн үндэслэн байгуулсан “Grand Bazaar” захаар явна. Оройн хоолоо идээд буудалдаа очиж амрана

7 өдөр: Станбул – Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Та “Форум Стамбул” худалдааны төвд очно мөн энэхүү худалдааны төвд байрлах далайн аквариумийг өөрийн зардлаар үзэнгээ худалдаа хийж болно Өдрийн хоолны дараа онгоцны буудал явсанаар аялал өндөрлөнө.

8 өдөр: Улаанбаатар

Улаанбаатарт газардана.

Тайлбар:

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • –       УБ-Станбул-Дубай-2 талын онгоцны энгийн зэрэглэлийн тийз
  • –       Зочид буудал –нэг өрөөнд 2 хүн байрлана.
  • –       Хөтөлбөрт багтсан үзвэр
  • –       Хөтөлбөрт заагдсан хоол
  • –       Хөтөлбөрт заагдсан унаа
  • –       Англи-Монгол хэлтэй аяллын ахлагч

Жич: Чөлөөт өдөрт унаа, хоол, хөтөч үйлчлэхгүй болно.