Европын 3 орны аялал

1 өдөр УБ-Парис

Өглөөний нислэгээр шууд Парис ниснэ. 13:00 Парист буусны дараа Монгол хөтөчтэй уулзан өдрийн хоолонд орох, чөлөөт цаг  /оройн хоол/

2 өдөр  Парис хотын аялал

Өглөөний цайны дараа Парисийн уран барилгуудыг явганаар очиж сонирхоно. Елисейн өргөн чөлөө, Ялалтын хаалга, Concorde-ын талбай, Louvre-ийн музей болон. Парисийн дарь эхийн сүм, Парис хотын хотын захиргааг үзээд Үнэн алдартын сүм рүү явна. Орой нь Парисын гол үзвэрийн нэг Кабаре шоу үзнэ.

/өглөө, өдөр, оройн хоол/

3 өдөр Парис-Женев

Өглөөний цайны дараа машинаар Женев хот руу явна. Энд Женевийн алдарт цэцгэн цагтай танилцаж, Женет хоттой танилцана, орой нь буудалдаа амрах .

/өглөөний цай/

4 өдөр Женев-Милан

Өглөөний цайны дараа онгоцоор Милан хот руу ниснэ. Европын загварын төв болсон Милан хотод ирэн хотын аялал хийнгээ томоохон аутлетээр худалдаа хийнэ.  Миланы дом, сфоразагийн сүм зэргийг үзнэ.

/өглөөний цай/

5 өдөр Милан

Өглөөний цай, бүтэн өдөр Outlets shopping center  болох  Serravalle  тосгон руу явна. (1 цаг). Serravalle нь Европын хамгийн том Outlets бөгөөд энд таныг нийт 180 алдарт брендын дэлгүүрүүд хүлээж байна

/өглөөний цай/

6 өдөр Милан-Венец

Өглөөний цайгаа уугаад Венец рүү машинаар явна. Венец хотод ирээд алдарт Grand Canal-ыг Венецын нийтийн унаа болох усан онгоцоор явж үзэнгээ сувгийн хоёр эргийн дагуух барилга бүтээмжүүдийг үзэж сонирхоно. Тухайлбал Сан Маркын талбай Сан Маркын сүм, Realto гүүр зэргийг үзэх болно.

/өглөөний цай/

7 өдөр  Венец

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та өөрийн хүслээр Венец хотын төв гудамжаар аялан худалдаа хий болно. Компаний зүгээс унаа, хөтөч хоолоор үйлчлэхгүй болно.

/өглөөний цай/

8 өдөр Венец-Парис

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Парис руу нисэх , онгоцоо солин УБ руу ниссэнээр аялал өндөрлөнө. /өглөөний цай//

өдөр Улаанбаатар

07:05 УБ- т бууснаар аялал өндөрлөнө.

 

Аяллын үнэнд:

–          УБ-Парис-Венец-УБ чиглэлийн нислэгийн тийзний үнэ
–          Хөтөлбөрт багтсан зочид буудал
–          Хөтөлбөрт тусгагдсан хоол
–          Үзвэр
–          Монгол хөтөч
–          Женев-Миланы чиглэлийн нислэгийн тийзний үнэ багтсан болно

Аяллын үнэнд ороогүй:

–          Шенгений визний хураамж 60 евро
–          Чөлөөт өдрийн хоол унаа, хөтчийн төлбөр ороогүй