Манжуурын аялал

Өдөр 1: Улаанбаатар-Манжуур.

Өглөөний 11:00 цагт нисэх онгоцны буудал дээр цугларч, 13:00 цагийн нислэгээр Манжуур хотыг зорино. Ойролцоогоор 3 цагийн дараа буюу 15:40 цагт Манжуур хотын нисэх буудал дээр бууна. Зочид буудалдаа өрөөгөө хүлээн авч алжаал тайлан амарна. 6 цагт цуглаж оройн хоолонд ороод буудалдаа амрах эсвэл зах дэлгүүрүүдээр орох боломжтой.

/Оройн хоол/

Өдөр 2: Манжуур.

9 цагаас өглөөний цайнд орно. Дараа нь дэлхийн хамгийн том хүүхэлдэй буюу Оросын Матрёшка хүүхэлдэйн талбайг үзэж сонирхсоны дараа Хятад Оросын хилийн хаалга үзэхээр явна. Хотын нөгөө талд байх Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг сонирхоно. Далай нуур орчмын газар нь 20-30 мянган жилийн тэртээ арслан заан өсч үржиж байсан нутаг ба 1980 онд Далайн нуурын ил уурхайгаас олдсон арслан зааны чулуужсан яс зэрэг олдворууд нь өдгөө өвөр монголын музей болон энэхүү Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнгийн музейд хадгалагдаж байна. Музей үзнэ. Өдрийн хоолоо Манжуур хотын олон байдаг буриад хоолны газруудын нэг болох Дашинима хоолны газарт иднэ. Өдрийн хоолны дараа зах дэлгүүрүүдээр орох боломжтой.

глөөний цай, өдрийн хоол/

Өдөр 4: Манжуур-Улаанбаатар.

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг. 14 цагаас зочид буудал дээрээ цуглаж нисэх буудал явна. 16:00 цагийн нислэгээр Улаанбаатар хотруу нисч, 19:45 цагт газардсанаар энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

/өглөөний цай/

Аяллын үнэд багтсан:

  • -Улаанбаатар-Манжуур-Улаанбаатарын онгоцны тийз
  • -Манжуурт 3 одтой зочид буудлын энгийн өрөөнд 2-оор байрлах зардал
  • -Аяллын хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
  • -Аяллын хөтөлбөрт заагдсан тооны хоол
  • -Аяллын хөтөлбөрт заагдсан өдрүүдийн унаа
  • -Монгол хэлтэй хөтөч