Турк аялал

1 өдөр: Улаанбаатар-Станбул

Энэ өдөр аялалын баг Улаанбаатараас Туркийн хуучин нийслэл Станбул хотыг зорин тив алгасан ниснэ. Нислэг 10 цаг үргэлжилнэ. Станбул хотод буухад нутгийн хөтөч угтан авч зочид буудал руу хүргэн өгнө. Зочид буудалдаа хэсэг амарсаны дараа 20.00 цагт оройн хоолоо Турк үндэстний зоогийн газар зооглоно. Буудалдаа амрана.

/Оройн хоол/

2 өдөр: Станбул

Энэ өдөр Станбул хотын аялалтай. Аялал 15-19-р зууны үед Оттаманы эзэнт гүрний их хаад, султаны амьдарч байсан Топкапи ордноос эхлэнэ. Энэ ордонд хааны эдлэж хэрэглэж байсан алт мөнгө, шүр, сувднаас гадна Зөнч мохаммедын эдэлж хэрэглэж байсан зүйлс бүгд хадгалагдаж иржээ. Дараа нь алдарт Хөх сүмээр зочилно. Энэ сүм нь 16-р зууны үед баригдсан Турк улсын амьдралын хэв маяг түүх соёлыг харуулсан сүм юм. Өдрийн хоолоо Турк үндэстний зоогийн газар иднэ. Дараагаар нь Гранд Базаар хэмээх Туркийн эртний гудамжаар зочилно. Уг гудамжинд 4000 гаруй дэлгүүр зах байдаг. Энд алт мөнгө, хивс, савхин эдлэл зэргүүд хямдаар худалдаалагддаг. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

/Өглөө, өдрийн хоол/

3 өдөр: Станбул

Эмчилгээний аялалын өдөр . Энэ өдөр өглөөний цайны дараа Турк улсын нэн тэргүүний гэгдэх олон улсын салбарт богино хугацаанд эмчилгээний түвшин , эмч нарын чадварлаг багаараа тодорхой байр сууринд хүрч ялангуяа эмчилгээний зардлаараа Европын бусад адил зэрэглэлийн эмнэлэгүүдээс харьцангуй бага байгаагаараа хамгийн их анхаарал татахуйц дээд зэрэглэлийн VIP үйлчилгээтэй ЛИЙВ эмнэлэгээр орж эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцан , мэдээлэл аван мөн бүтэн биеийн шинжилгээ өгч мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авах шаардлагатай бол зарим эмчилгээг авах боломжтой .

/Өглөөний цай/

4 өдөр: Станбул

Эмчилгээний болон шопинг аялалын өдрийн үргэлжлэл .

/Өглөөний цай/

5 өдөр: Станбул-Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Болзсон цагтаа буудалдаа цуглан нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатарын зүг ниснэ. Улаанбаатарт газардсанаар манай энэ удаагийн Турк аялал маань өндөрлөнө.

/Өглөөний цай/

Тайлбар

Аялалын чиглэл: Улаанбаатар-Станбул
Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө

Аялалын үнэнд багтсан зүйлс:
•  Нислэгийн тийз
•  Станбулд байрлах зочид буудал 4 шөнө
•  Аялалд заагдсан хоол
•  Үзвэр ,үйлчилгээ
•  Жуулчны автобус
•  Хөтөч, угтах үдэх үйлчилгээ

Аялалын үнэнд ороогүй зүйлс:
–          Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
–          Эмчилгээ болон шижилгээний зардал
–          Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
–          Хувь хүний зардал
–          Хөтөч, жолоочийн гарын мөнгө (25$)

Leave a Reply

Your email address will not be published.