Улаанбаатар – Эрээн – Бээжингийн аялал

1 өдөр.  УБ – Эрээн /720км/ /галт тэргээр- купе/.
Орой 19 цагт Улаанбаатар төмөр замын өртөөнөө аялагчид цугларч, 20:05-д Эрээн хотыг чиглэн галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хоноглоно.

2 өдөр. Эрээн
Өглөө 8 цагийн үед Замын-Үүдэд ирж хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа 11 цаг орчимд өмнөд хөршийн хилийн боомт, Динозаврын өлгий хэмээгдэх Эрээн хотод хүрэлцэн ирж, зах зээлээр орж дутуу бэлтгэлээ хийсний дараа өдөр 14 Бээжин хотыг зорин тохилог шинэ автобусаар хөдлөнө.

3 өдөр. Эрээн – Бээжин /700kм/ / эйр конденшнтэй автобус /.
Өглөө эрт 5 цагийн орчимд Бээжин хотноо ирж зочид буудалдаа тухлан өглөөний хоолны дараа замын алжаалыг тайлнан амарна. Өдрийн хоолны дараа хүн төрөлхтөний барилгын 8 гайхамшгийн нэг Цагаан хэрмийг үзэж сонирхоно. Цагаан хэрэмийн хамгийн өндөрлөг цэг дээр тугаа мандуулан дурсгалын зургаа татуулна.
/Өглөө, өдөр, оройн хоол/

4 өдөр.  Бээжин / жуулчны эйр конденшнтэй аяллын автобус/
Өглөө цайны дараа хуурай газар дахь дэлхийн хамгийн томд тооцогддог “Бээжинаквариум”-д зочлон далайн ёроолын халуун бүсийн олон төрлийн загас жараахай, шүр сувд алаглах долоон өнгийн ертөнцөөр аялж, далайн түрлэг, татлагын дуугаар сонорлхын зэрэгцээ 3000 хүний суудал бүхий далайн театрт далайн хав болон дельфины тоглолтыг 30 минут үзэж сонирхоно. Дараа нь Араатны хан арслан, эрээн тахь, анааш, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрөлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбай бүхий амьтадын хүрээлэн үзнэ. Өдрийн хоолны дараа Тян Ан Мэн талбай үзэж зураг даруулна. Дараа нь Бээжинд ирсэн гадаад жуулчидын заавал очидог газрын нэг болох “SILK STREET” буюу Гонконг захаар оруулсаны дараа оройн хоол алдарт Бээжин нугас хоол амтархан зооглоно.
/өглөө, өдөр, оройн хоол/

5 өдөр.  Бээжин/ жуулчны эйр конденшнтэй аяллын автобус /.
Өглөө 5 тивийн уран байгуулмж нэг дор цогцолсон Дэлхийн паркаар зочилж 1:8 харьцаатайгаар багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигэ бүтээлүүд болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднэйн Опер, Таж Махал, Москвагийн Улаан Талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Зуны олимпын XXIX Их Наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр” болон Усан Шоо цогцолборыг харж энэ зууны шилдэг барилг архитектурын гайхамшигииг мэдрэх болно. Дараа нь томоохон зах худалдааны төвүүдээр явж худалдаа наймаа хийнэ.
/өглөө, өдөр, оройн хоол/

6 өдөр. Бээжин-Эрээн /700kм/. /автобус
Өдрийн хоолны дараа буудлаа хүлээлгэж өгөөд 15 цаг хүртэл зах дэлгүүрээр худалдаа хийх ба 16 цагийн үед Эрээн хотыг зорин хөдлөнө.
/өглөөний хоол/

7өдөр. Эрээн-Улаанбаатар
Өглөө эрт 06 цагийн үед Эрээн хотод ирэх бөгөөд буудалдаа байрлаж амар ч байгаад өдөр 14 цагийн үед Төмөр замын вокзал орж Эрээн-Улаанбаатарын галт тэргэнд сууна. Энэ шөнө галт тэргэнд хоноглоно.

8 өдөр. Улаанбаатар
Өглөө 9-45 минутанд Улаанбаатар өртөөнөө бууснаар Бидний Бээжингээр аяласан дурсамжаар дүүрэн аялал ийнхүү өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published.