Хонгконг шууд нислэгтэй аялал

1 өдөр УБ-Хонгконг

04:20 Онгоцны буудал дээр цугларах
6:25 Хонгконг руу шууд нисэх
10:35 Хонгконгд бууж хил гаалиар гаран Монгол хэлтэй хөтөчтэй уулзсаны дараа өдрийн хоол идээд буудалдаа амрах. Хонгконгийн хамгийн өндөр уул Victoria Peak-д аялна. Эндээс Хонгконг хот, Виктория боомт, Kowloon арлыг өндөрлөг дээрээс харж болно. Хонгконг дахь Дэлхийн алдарт лааны тосон музей болох Madame Tussaud-н музейгээр зочилон ододтой зургаа авхуулаарай. Оройн хоол идсэний дараа буудалдаа амрах

/Оройн хоол/

2 өдөрХонгконг

Өглөөнийцай уусны дараа аялал эхэлнэ. Хотын аялалд гарах: Чаки Чан болон Гонгконгийн бусад оддын гарын хээ дарсан Оддын гудамжаар аялах, Factory outlet барааны дэлгүүрээр орох, TSL үнэт эдлэлийн дэлгүүрээр орох.Ocean Park-н аялалдаа явж бүх л өдрийн турш цагийг зугаатай өнгөрөөх болно. Ocean Park /далайн парк/ нь багачуудын, томчуудын тоглоомын хэсэг тусдаа ба галзуу хулгана, өндрөөс шиддэг тоглоом гээд томчуудын хэсэг рүү дүүжин шатаар эсвэл хурдан галт тэргээр явж хүрнэ. Мөн энд та дельфины тоглолтыг үзэж сонирхоорой.

/Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол/

3 өдөрХонгконг

Чөлөөт өдөр: Энэ өдрийг та өөрийн сонирхлоор өнгөрөөх боломжтой.

/Өдөр, оройн хоол, унаа, хөтөчөөр үйлчлэхгүй болохыг анхаарна уу./

4 өдөрХонгконгУБ

Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлдэх, буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал руу явна.
10:20онгоцны буудал явах
12:25УБ руу нисэхаялал өндөрлөнө
16:50 УБ-т бууна

/Өглөөний цай/

Аяллын үнэнд багтсан зүйлс:

УБ-Хонгконг-УБ чиглэлийн нислэгийн тийз &онгоцны буудлын такс
Хөтөлбөрт заагдсан зочид буудал
Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр, оройн хоол /
Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй орчуулагч
Хөтөлбөрт заагдсан унаа
Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана
Гадаад зорчигчдын иж бүрэн даатгал

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
Хувь хүний зардал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич: /Дээрх хөтөлбөр жишиг хөтөлбөр бөгөөд нислэгийн хуваарь болон хүний тооноос хамаарч уг хөтөлбөрболон үнэнд өөрчлөлт орж болно/.