Хонг Конг Макао аялал

1 өдөр: УБХонгконг

Өглөөний нислэгээрХонконг руу ниснэ.  Хонконгийн нисэх онгоцны буудалд бууж хил гаалиар гарна. Монгол хэлтэй хөтөч угтан авч цугларсаны дараа зочид буудалд өрөөний бүртгэл хийлгээд амарна. Оройн хоол хүртэл чөлөөт цаг

/Оройн хоол/

2 өдөр:  Хонгконг

Өглөөний цайны дараа Хонконгийн төв талбайгаар аялал эхэлнэ. Дараа ньХонконгийн хамгийн өндөр уул Victoria Peak-д аялна. Эндээс Хонконг хот, Виктория боомт, Kow loon арлыг өндөрлөг дээрээс харж болно. Өдрийн хоолны дараа дэлхийн алдартай Ocean Park /далайн парк/-аар аялна. Энэ парк нь багачуудын, томчуудын гэсэн 2 хэсэг тоглоомтой ба галзуу хулгана, өндрөөс шиддэг тоглоом сонирхол татах олон тоглоомуудтай.  Томчуудын хэсэг рүү дүүжин шатаар эсвэл хурдан галт тэргээр явж хүрнэ. Мөн энд та дельфины тоглолтыг үзэж сонирхоорой. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

/Хоол: өглөө,орой/

3 өдөр: Хонгконг

Өглөөний цайны дараа Хонконгийн кино урлагийн зуун жилийн түүхийг өгүүлсэн Оддын өргөн чөлөө гудамжаар аяллаа эхэлнэ. Хонконгд төдийгүй дэлхийд алдартай одуудын нэг  Bruce Lee-гийн хөшөө болон Jackie Chan, Jet Lee зэрэг олон оддын гарын хээг сонирхон дурсгалын зургаа татуулаарай.Үүний дараа DFS буюу татваргүй барааны дэлгүүр орно. Өдрийн хоолны дараа шоппинг хийнэ. Та хүссэн дэлгүүрээр орон худалдаа хийхболомжтой. Орой 21 цагаас цуглан автобусандаа сууж буудалдаа ирж амарна.

/Хоол: өглөө, өдөр /

4 өдөр: Хонгконг-Макао-Хонгконг

Өглөөний цайны дараа Гонконгоос Дорнын Монтэ Карло хэмээн алдаршсан Макао руу усан онгоцоор 50 минут гаруй аялан хүрч, хил гааль нэвтэрсний дараа нутгийн хөтөч угтан авснаар хотын аялал эхэлнэ. Макаогийн билиг тэмдэг болсон Paul –ийн сүмийн хана, Макаогийн нэрийн гарал үүслийн домог болсон А-ма сүм үзнэ. Уг сүм нь Макаог 350 жилийн Португалийн колончлолоос ангижирч, эх орондоо эргэн нэгдсэн баярт үйл явдалд зориулан БНХАУ-ын засгийн газраас алтаар бүтээж бэлэглэсэн. Дараа нь цэцэглэж буй “Алтан Лянхуа” талбайгаар зугаална. Орой нь “АзийнЛасВегас” гэгдэх Макаогийн Казиног сонирхох, хүсвэл азаа турших боломжтой. Орой нь Хонгконг руу буцан буудалдаа амарна.

/өглөө, өдөр, оройн хоол/

5 өдөр: Хонгконг-УБ

Өглөөний цайны дараа 12.00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд чөлөөт цаг, өдрийн хоолны дараа нисэх буудал явна.
20:25 ОМ298 нислэгээр нисэж 01:10-д Чингис Хаан нисэх буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

/Хоол: өглөө/

Аялалын үнэ:
Том хүн:
Хүүхэд:  2-12 нас төгрөг /оргүй/

Аялалын үнэнд багтсан:
– Онгоцны тийз, такс багтсан
– Зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
– Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
– Хөтөлбөрт заасан хоол, унаа, хөтөч
– Аяллын иж бүрэн даатгал

Аялалын үнэнд ороогүй:
Хувь хүний хувийн хэрэглээний зардал
Чөлөөт өдрийн хоол унд хэрэглээний зардал