Энэтхэг, Далай ламын айлдвар

Дээрхийн Гэгээн 14-р Далай Ламын Бодь Мөрийн Зэргийн айлдварт хамрагдах аялал

1 өдөр

Чингис хаан Нисэх онгоцны буудал дээр уулзаж Бээжин хотоор дамжсан нислэгээр Энэтхэг улсын ниислэл Дэли хотыг зорин ниснэ. Шөнө Дэли хотод буух бөгөөд шууд буудалдаа бууж амарна.

2 өдөр. Дэли

Энэ өдөр Улаан хаалга мөн Моголын Эзэнт гүрний үед бүтээгдсэн Бугын арьсан Куран судрыг хадгалдаг Жама Масжид сүмээр зочилно. Өдрийн хоолны дараа Моголын Эзэнт гүрний Хумаюун Хааны бунхан, Ляунхуа сүм болон Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Кутар Минар суврага гэх мэт гайхамшигт газруудаар зочилно. (Өглөө, өдөр, оройн хоол)

3 өдөр. Дэли хот

Өглөөний хоол идсэний дараа Хиду болон Энэтхэгийн соёлын гайхамшиг болсон Акшардаам сүм үзэж сонирхоно. Өдрийн хоолоо идсэний дараа Хинду шашины Бирла Мандир, Бангла Сахиб Сиг болон Хануман сүмүүдийг үзэж сонирхоно. (Өглөө, өдөр, оройн хоол)

4 өдөр. Агра хот

Өглөөний хоолны дараа Дэли хотоос 5 цаг яваад хүрэх үзэсгэлэнт Агра хотыг зорин аялана. Агра хотод ирээд буудлын өрөөгөө авсан дараа өдрийн хоолтой. Үдээс хойш Агра хотоор аялаж алдагт Таж Махал болон Агра Фортод байрлах Итмад-Уд-Аулах буюу Жижиг Таж Махал гэж алдаршсан Моголын Эзэнт гүрний үеийн бунхан зэрэг газруудаар аялана. (Өглөө, өдөр, оройн хоол)

5 өдөр. Агра хот – Дэли хот

Өглөөний хоолны дараа Агра хотоос Дэли хотыг чиглэн аялана. Өдрийн хоол замдаа иднэ. Дэлид хотод ирээд буудалдаа бууна. Үдээс хойш чөлөөтэй тул дараагийн 3 өдөр үргэлжлэх Дээрхийн гэгээнтний сургааль номонд суух бэлтгэлээ базаана. (Өглөө, өдрийн хоол)

6 өдөр. Дэли хот

Өглөөний хоолны дараа Дээрхийн Гэгээнтний Монголчуудад айлтгах Мөрийн Гурван Үндэс айлдварт сууна. Үдээс хойш чөлөөтэй.

7 өдөр. Дэли хот

Өглөөний хоолны дараа Дээрхийн Гэгээнтний Монголчуудад айлтгах Эрдэм бүхэн Гарахын Үндэс айлдварт сууна. Үдээс хойш чөлөөтэй.

8 өдөр. Дэли хот

Өглөөний хоолны дараа Дээрхийн Гэгээнтний Монголчуудад айлтгах Цагаан Дарь Эхийн Үүднээс Насны авшиг мөн Монголын шавь нараас өргөх Бат-Оршил зэрэгт хамрагдана. Үдээс хойш чөлөөтэй. Энэ шөнө Бээжин хотыг зорин нисэх тул бэлтгэлээ базаана.

9 өдөр. Бээжин хот

Бээжин хотод буудалд бууж амарна.

10 өдөр. Улаанбаатар хот

Өглөөний хоолны дараа нутгийн зүг жолоо зална. Чигнис хаан ОУ нисэх онгоцны буудалд газардсанаар бидний их буяны аялал маань дурсамж дүүрэн өндөрлөнө.

Тайлбар:

  1. Аяллын чиглэл: Улаанбаатар-Дэли
  2. Аяллын хугацаа: 9 шөнө, 10 өдөр
  3. Аяллын үнэ : 4 одтой зочид буудалд байрлах: Том хүн-1.225 мян.төг

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • • 4 одтой зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • • Хөтөлбөрт заагдсан хоол
  • • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • • Туршлагатай Англи хэлтэй хөтөч болон – монгол орчуулагчийн үйлчилгээний зардал
  • • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • • Хувийн хэрэгцээний зардал
  • • УБ -Дэли – УБ -д чиглэлд аялах 2 талдаа нислэгийн тийзний үнэ

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн галт тэрэгний хуваарийн өөрчлөлт, очих газар орны нөхцөл байдал,валютын ханшны хэлбэлзэл зэргээс шалтгаалж, хөтөлбөр болон аяллын үнэд өөрчлөлт гарч болно. Аялал гарахаас өмнө батлагдсан аяллын хөтөлбөр ба үнийг дагаж мөрдөнө.

Аяллын бүрэлдхүүн 16 хүн ба түүнээс дээш гарсан тохиолдолд аяллын ахлагч томилогдоно. Хэрэв аяллын бүрэлдхүүн 10 хүнээс бага бол аяллын үнэ нэмэгдэж товлосон хугацаандаа аялах боломжтой. Эсвэл аяллын үнийг нэмэхгүйгээр 10 ба түүнээс дээш хүнтэй аяллын баг бүрдтэл аялал гаргах хугацааг өөрчилж болно.

Leave a Reply

Your email address will not be published.