Category Archives: Саудын араб

das123456

Дубай хот

Хүн ам:

Арабын нэгдсэн  эмират улс нь 6.3 сая хүн амтай. Албан ёсны хэл нь араб.Дубай хот нь 2сая 200 мянга гаруй хүн амтай.

Газар нутаг:

Арабын хойгийн зvvн хэсэгт 83.600 мянган кв.км газар нутаг эзлэн оршдог, бие даасан долоон вант улсаас бvрэлдэн тогтдог, Эмират улсын бvрэлдэхvvнд Абу-Даби, Дубай,  Шаржа, Рас-эль-Хайма, Эль-Фужайра, Ажман, Умм-эль-Кайвайны вант улсууд багтана.нийслэл хот  нь Абу-Даби. 1.6 сая хүн амтай.

Цаг агаар:

Тус орон нь маш халуун хуурай цөлийн уур амьсгалтай. Дубай хот  нарлаг, цэнхэр тэнгэртэй, жилийн ихэнх өдөр өндөр температуртай байдаг. Голдуу өвлийн улиралд / 12-3-р сард / дунджаар жилийн 25 өдөр  хур тунадас ордог.   Зуны улиралд 48 градус хүртэл өндөр халдаг ба 6-8-р сард цаг агаарын байдал хэтэрхий халуун байдаг. Та хэрвээ Дубайд зочилохоор шийдсэн бол өвлийн сарууд хамгийн тохиромжтой бөгөөд дунджаар 14-30 градус байдаг.  Энэ үед аялахад  хамгийн тохиромжтой ба урт хугацаанд наранд биеэ шарах, орой салхинд алхахад танд таатай сайхан байх болно.

Үндэсний хэл: Араб

Мөнгөн тэмдэгт:

Арабын нэгдсэн эмират улсын мөнгөн тэмдэгт нь Дирхам

Үзвэрийн газрууд:

Дубай хотод зочлон ирсэн жуулчин үнэхээрийн өндөр хөгжсөн хотын жишээ болсон  музейнууд, дэлгүүрүүд,  хурдан тээврийн хэрэгсэл, тэнгэр тулсан өндөр барилгуудыг үзэж сонирхохоос гадна элсэн манхан тал, тэмээн сүргийг үзэх боломжтой юм. “Бурж Халифа”.Бурж Халифа бол Исламын Архитектурын хэв маягийг илтгэх орчин үеийн технологийн бүхий л шинэ нээлтийг тусгасан Дубайчуудын бэлэг тэмдэг-бахархал болсон агуу бүтээл,  дэлхийн дээвэр болоод байгаа 828 метр өндөр, 163 давхар барилга юм. 2004.9.4-нд барилгын ажил эхэлж, 2010.1.4-нд албан ёсоор нээгджээ. Нэг дор 35000 хүн багтаах боломжтой бөгөөд нийт 57 цахилгаан шат, 8 урсдаг шат байрлуулсан. Цонхны дэргэд байрлуулсан хамгийн өндөр цахилгаан шаттай ба тус цахилгаан шат нь 1- сек-д 18 метр хурдалдаг. Хамгийн өндөр сүм, хамгийн өндөр усан сан гэвэл та бүү гайхаарай. Учир нь “Бурж Халифа”-гийн 158 дахь давхарт Лалын сүм, 76 дахь давхарт нь усан сан байрладаг байна.Бурж Ал Араб” Энэхүү тансаг зэрэглэлийн зочид буудал нь 321 м өндөр бөгөөд дэлхийд өндрөөрөө 4-т бичигддэг зочид будал юм. “Вилд Вади” (Wild Wadi) усан цэнгэлдэх хүрээлэн нь Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод 12 акр газрыг эзлэн оршдог ба 24 адреналин талбайг бүрхсэн усан гулгууртай.

Такси унаа:

Метро-нд 1 удаа суухад 5-10 Дирхам. Такси 1 км нь 700-н төг.км-н заалтаас хамаараад их бага гарна.Мөн замын түгжрэлд түгжирж зогссон минуутаар тоолуур гүйнэ.

Томоохон дэлгүүрүүд:

Алтны зах зах буюу Gold Market. Энд 2 төрлийн алтны зах байдаг.зах дээр алтыг граммаар зардаг. Мөн Emirat mall, Dubai mall томоохон дэлгүүрт хувцас, хүнс, брэндийн дэлгүүр, сувенр –н дэлгүүр бүгд нэг доороо байгаа. Мөн “Car shopping center” –дотор бүх төрлийн суудын болон жийп авто машинууд өргөн соголттой худалдаалагдаж байгаа.Сонгосон машинаа Карго-р ачуулах боломжтой.