Category Archives: Эмчилгээний аялал

Сингапур, Малайзын аялал

Өдөр 1.     УБ-Сөүл-Сингапур

11:55 УБ-с Сөүлийн чиглэлд нисэх
16:00 Сөүлд буух
18:10 Сингапур явах онгоцондоо бүртгүүлэх
18:40 Сингапур руу нисэх
23:50 Сингапурт буух, онгоцны буудлаас Монгол хөтөч тосон авч зочид буудал руу хүргэх, амрах

Өдөр 2. Сингапур хотын аялал /өглөө, өдрийн хоолтой/

07:00-08:00 Өглөөний цай буудалдаа уух
12:30 Өдрийн хоол
14:00 Сингапур хотын аялалд гарах
Төв талбай болон Засгийн газрын ордон
Мерлион Парк
Хятад хотхон
Бяцхан Буддагийн талбайгаар зочилно.

Өдөр 3. Сингапур-Сентоза арал /өглөө, оройн хоолтой/

07:00- 08:00    Өглөөний цай
09:00 Бүтэн өдрийн турш Сентоза арлаар аялах, үүнд дараах үзвэрүүд багтсан
Усан доорх ертөнц
Универсал студио
World Casino
18:30 Оройн хоол
19:40 Хөгжимт усан оргилуураар аялах, буудалдаа амрах

Өдөр 4. Сингапур –Куала Лумпур / өглөөний хоол /

Чөлөөт өдөр. /Хөтөч болон унаа үйлчлэхгүй/

Өдөр 5. СингапурКуала Лумпур /өглөө, өдөр, орой/

07:00-09:30 өглөөний цай, чөлөөт цаг
12:00 Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Куала Лумпур руу явах
13:00 Өдрийн хоол
14:00 Куала Лумпурын аялал
Хааны ордны хаалга, Баатарчуудын хөшөө, тусгаар тогтнолын талбай зэрэг түүх дурсгалын гол гол газруудаар аялаад Малайзийн билиг тэмдэг болсон ихэр цамхагийг үзээх
19:00   Оройн хоолны дараа амрах

Өдөр 6. Куала Лумпур -Гентинг – Куала Лумпур /өглөө, өдөр, оройн хоол/

07:00-08:30     өглөөний цай
09:00 Бату агуй үзэх
11:00 Гентинг рүү өдрийн аялалд явна.
18:30 Куала Лумпур буцна. Оройн хоол, буудалдаа амрана.

Өдөр 7. Куала Лумпур /өглөөний хоол/

07:00 – 09:30 Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлдэж өрөөгөө хүлээлгэн өгөх
Чөлөөт цаг
21:00 Онгоцны буудал руу явах
01:30 Сөүл рүү ниссэнээр аялал өндөрлөнө

Аялалын үнэ;

Нэг хүний  төгрөг (3 одтой буудал)

Аяллын үнэнд:

  • 4 шөнө Сингапурт хонох
  • 1 шөнө Гентингт хонох
  • 1 шөнө Куала Лумпурт хонох
  • 6 удаагийн өглөөний цай, 4 удаа өдрийн хоол & 3 удаа оройн хоол
  • Хөтөлбөрт багтсан унаа
  • Хөтөлбөрт багтсан үзвэр
  • Англи хэлтэй хөтөч
  • Англи-Монгол хэлтэй орчуулагч
  • ОУ-ын нислэгийн тийз
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Хувь хүний зардал
  • Хөтөлбөрт заагдаагүй хоол

Анхаарах зүйлс:

Аялалд доод тал нь 15 хүн бүрдэж байж гарах тул тухайн өдрийн нислэгийн хуваариас хамаарч аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.

Турк аялал

1 өдөр: Улаанбаатар-Станбул

Энэ өдөр аялалын баг Улаанбаатараас Туркийн хуучин нийслэл Станбул хотыг зорин тив алгасан ниснэ. Нислэг 10 цаг үргэлжилнэ. Станбул хотод буухад нутгийн хөтөч угтан авч зочид буудал руу хүргэн өгнө. Зочид буудалдаа хэсэг амарсаны дараа 20.00 цагт оройн хоолоо Турк үндэстний зоогийн газар зооглоно. Буудалдаа амрана.

/Оройн хоол/

2 өдөр: Станбул

Энэ өдөр Станбул хотын аялалтай. Аялал 15-19-р зууны үед Оттаманы эзэнт гүрний их хаад, султаны амьдарч байсан Топкапи ордноос эхлэнэ. Энэ ордонд хааны эдлэж хэрэглэж байсан алт мөнгө, шүр, сувднаас гадна Зөнч мохаммедын эдэлж хэрэглэж байсан зүйлс бүгд хадгалагдаж иржээ. Дараа нь алдарт Хөх сүмээр зочилно. Энэ сүм нь 16-р зууны үед баригдсан Турк улсын амьдралын хэв маяг түүх соёлыг харуулсан сүм юм. Өдрийн хоолоо Турк үндэстний зоогийн газар иднэ. Дараагаар нь Гранд Базаар хэмээх Туркийн эртний гудамжаар зочилно. Уг гудамжинд 4000 гаруй дэлгүүр зах байдаг. Энд алт мөнгө, хивс, савхин эдлэл зэргүүд хямдаар худалдаалагддаг. Оройн хоолоо идээд буудалдаа амрана.

/Өглөө, өдрийн хоол/

3 өдөр: Станбул

Эмчилгээний аялалын өдөр . Энэ өдөр өглөөний цайны дараа Турк улсын нэн тэргүүний гэгдэх олон улсын салбарт богино хугацаанд эмчилгээний түвшин , эмч нарын чадварлаг багаараа тодорхой байр сууринд хүрч ялангуяа эмчилгээний зардлаараа Европын бусад адил зэрэглэлийн эмнэлэгүүдээс харьцангуй бага байгаагаараа хамгийн их анхаарал татахуйц дээд зэрэглэлийн VIP үйлчилгээтэй ЛИЙВ эмнэлэгээр орж эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцан , мэдээлэл аван мөн бүтэн биеийн шинжилгээ өгч мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авах шаардлагатай бол зарим эмчилгээг авах боломжтой .

/Өглөөний цай/

4 өдөр: Станбул

Эмчилгээний болон шопинг аялалын өдрийн үргэлжлэл .

/Өглөөний цай/

5 өдөр: Станбул-Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Болзсон цагтаа буудалдаа цуглан нисэх онгоцны буудал хүргүүлж Улаанбаатарын зүг ниснэ. Улаанбаатарт газардсанаар манай энэ удаагийн Турк аялал маань өндөрлөнө.

/Өглөөний цай/

Тайлбар

Аялалын чиглэл: Улаанбаатар-Станбул
Аялалын хугацаа: 6 өдөр 5 шөнө

Аялалын үнэнд багтсан зүйлс:
•  Нислэгийн тийз
•  Станбулд байрлах зочид буудал 4 шөнө
•  Аялалд заагдсан хоол
•  Үзвэр ,үйлчилгээ
•  Жуулчны автобус
•  Хөтөч, угтах үдэх үйлчилгээ

Аялалын үнэнд ороогүй зүйлс:
–          Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
–          Эмчилгээ болон шижилгээний зардал
–          Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
–          Хувь хүний зардал
–          Хөтөч, жолоочийн гарын мөнгө (25$)

Сөүл-Эмчилгээний аялал

 1 өдөр. Улаанбаатар-Сөүл

08:05 Чингис хаан олон улсын нисэх буудлаас Сөүлийн Инчон нисэх онгоцны буудал руу ниснэ. 12:15 Инчонд буусны дараа хөтөчтэй уулзан Сөүл хотын хагас өдрийн аялал хийх, үүнд: Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байсан цэнгэлдэх хүрээлэн болон Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан Солонгос улсын түүх ийн музейтэй танилцана. .

/Оройн хоол/

2 өдөр.Сөүл

Өглөөний цайны дараа хөтөчтэй хамт эмнэлэг рүү эрүүл мэндийн шинжилгээ, оношлогоонд хамрагдахаар явах , өдрийн хоолондоо хөнгөхөн хоол зооглоно.

Өдрийн хоолны дараа чөлөөт цаг                                                                                                                                                                                                                               /өглөө, өдрийн хоол/

3 өдөр.Сөүл

Өглөөний цайны дараа Сөүл хотын аялалаа үргэлжлүүлнэ. Сөүлийн орчин үеийн хөгжлийг харуулсан Cheong Kye Cheon гудамжаар аялж, Сөүл хотын түүхтэй танилцана. Чёнг Ки Чён гудамж нь өнөөгийн Солонгосын залуусын дүр төрхийг харуулах газар юм. Мөн Сөүл хотын зүрхэнд орших Намсан үндэсний тосгоныг үзэн айлчилж, Кёнбүк  хааны ордноор аялан өдрийн хоол иднэ. Дараа нь Мёндонг дэлгүүр, Түндэмүн захаар орж худалдаа хийнэ. Худалдан авалтын дараа оройн хоолоо амтархан идээд буудалдаа очиж амрана.

/Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

4 өдөх Сөүл

Өглөөний цайны дараа И март худалдааны төвөөр орно. Өдрийн хоолны дараа шинжилгээний хариугаа авч, эмчээс зөвлөгөө авна. Оройн хоол хүртэл чөлөөт цаг, зочид буудалд амрах

/өглөө, өдөр, оройн хоол/

5 өдөр. Сөүл

Өглөөний цай уугаад хөтөчтэй уулзаж буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал явна.
14:20 УБ руу нисэх
16:50 УБ-т бууснаар энэ удаагийн Сөүл аялалаа өндөрлөнө.

Аялалын тайлбар

1.Аялалын чиглэл:  Улаанбаатар-Сөүл
2.Аялалын хугацаа: 5 өдөр 4 шөнө
3.Аялалын үнэ: 2,900,000 +тийз

Аялалын үнэнд багтсан зүйлс:

  • хөтөлбөрт заагдсан буудал,
  • хөтөлбөрт заагдсан хоол, унаа, хөтөч, үзвэрийн үнэ
  • багц шинжилгээний төлбөр
  • Солонгос хэлтэй Монгол орчуулагчийн төлбөр

Аялалд багтаагүй зүйл, нэмэлт зардал:

–          УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэгийн тийзний зардал
–          Чөлөөт өдрийн хоол, унаа, хөтөч болон хувийн зардлаар үзсэн үзвэрийн төлбөр, хувь хүний зардал, хөтөч,
–          Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
–          Хувь хүний зардал
–          Хөтөч, жолоочийн гарын мөнгө