Tag Archives: байгал нуур

Байгаль нуур Итгэлт хамбад мөргөх аялал

1дэх өдөр Улаанбаатар-Улан-Удэ

07:30 Улан-Удэ хот руу хөдөлнө. Замдаа өдрийн хоол иднэ. / өөрсдөө /
13:00-15:00 Алтанбулагийн хилээр гарна.
Улан Удэ хотод ирж оройн хоол идээд буудалд байрлана.

2дах өдөр Байгаль нуур

08:00 Өглөөний цайгаа эртлэн уугаад Итгэл хамбын хийд болох Иволгин дацан руу явна.
13:00 Өдрийн хоол
14:00 Байгаль нуур руу хөдөлнө. 3цаг /150км
Нуурын эрэг дээр орших баазад байрлана. Чөлөөт цаг
18:00 Оройн хоол

/Өглөө, өдөр оройн хоол цай/

Нэмэлтээр дараах үйлчилгээг авч болно / Усан онгоцоор аялах, баняд орох …. гэх мэт /

3дах өдөр Улан-Удэ

Өглөөний цайны дараа Байгал нуурын эргээр зугаалана.
13:00 Өдрийн хоол
Улаан –Үд рүү буцна. Улаан –Үдийн РЫНОК оор орж худалдаа хийнэ. Орой нь буудалдаа байрлаж амрана.
20:00 Оройн хоол

/Өглөө, өдөр оройн хоол цай/

4дэх өдөр Улаанбаатар

06:30 Өглөөний цай уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө.
07:30 УБ буцна.
11:00 Хилээр гарах
12 -13:00 Өдрийн хоол /өөрсдөө/. Замдаа Сэлэнгийн ээж модонд мөргөнө.
19:00 УБ-т ирсэнээр аялал өндөрлөнө.

/Өглөө цай, өдрийн хоол өөрсдөө/

 

Аялалын үнэ: 400.000 төгрөг

Дээрхи үнэд багтсан зүйлс:

  • Үзвэр
    хөтөлбөрийн дагуух хоол
    3 одтой зочид буудал
    орчуулагч
    унааны зардал
    аяллын даатгал

Дээрх хөтөлбөрт багтаагүй үйлчилгээг нэмэлт төлбөрөөр хийнэ.

16 хүнтэй группийн үнэ бөгөөд 16-аас доош тооны хүнтэй групп явах тохиолдолд үнэ нэмэгдэнэ. Хувь хүмүүсийн хувийн зардал багтаагүй болно. Хувийн зардалд ойролцоогоор 5000 руб авч явбал зүгээр. Шоппинг хийхэд ихэвчилэн хүнсний зүйл худалдаж авдаг.

Мөн нэмэлт хөтөлбөрт үзэж болох үзвэрүүд: Баняд орох 200руб, усан онгоцоор аялах 300-500руб

Аялалын үнэнд ороогүй зүйлс:

Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
Хувь хүний зардал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Оросын элчин сайдын яамны визний хураамж 65 доллар/ дор хаяж аялал эхлэхээс 14 хоногийн өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байх шаардлагатай. Аялал эхлэх хугацаа дөхөх тусам визний хураамж нэмэгддэг болохыг анхаарна уу/

Аялалд явахад анхаарах зүйлс:

Аяллын эхлэл болон төгсгөлийн өдөр хоол ороогүй учраас эдгээр өдрийн хоолыг өөрсдөө бэлдэнэ
Алтанбулагийн хилээр эрт гараад оросын хилээр нэвтрэн ортол хэдэн цаг зарцуулагдах нь тодорхойгүй байдаг учраас хилийн зурвас дээр удаан хүлээх тохиолдол гардаг.