Tag Archives: Бангкок

Тайланд аялал

өдөр УБ – Бангкок  7 сарын 10

УБ-аас 13:45 цагт Тайландын нийслэл Бангкок руу Хонгконгоор дамжин ниснэ. Шөнийн 01.10 цагт буугаад автобусандаа сууж зочид буудалдаа бүртгэл хийлгэн амрана.

Хоол: Өдөр, орой хоол онгоцонд

2 өдөр: Бангкок 7 сарын 11

Өглөөний цайны дараа Тайландын Хааны Алтан ордон , 2000 жилийн түүхтэй Ногоолин чулуун Буддагийн сүм, хаадын бунхан зэргийг үзэн сонирхоно. Өдрийн хоолыг Тайландын хамгийн өндөр Baiyoke Sky -н 77 давхарт байрлах ресторанд  идэн Бангкок хотыг бүхэлд нь харна. Үдээс хойш Тайландын зэрлэг амьтны хүрээлэнгээр аялах ба оройн хоолны дараа буудалдаа амарна.

Хоол: өглөө, өдөр Baiyoke буффет хоол, орой

3 өдөр: Бангкок – Паттаяа 7 сарын 12

Өглөөний цайны дараа Роял интернэйшнл төвийг зорьж бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Матрын арьсан эдлэлийн дэлгүүр сонирхоод дараа нь аялал жуулчлал амралт зугаалгын гол төв болох Паттаяа хот руу  явна. Паттаяа-д ирээд алдартай Тай массажийг хийлгээд,Оройн хоолны дараа Lady boy show үзээд , зочид буудалдаа  амарна.

Хоол: өглөө, өдөр халуун тогоо, орой хятад хоол

4 өдөр: Паттаяа 7 сарын 13

Өглөөний цайны дараа хурдны завиар Алтан элс арал руу явах , Энд таны чөлөөт цаг / банан завиар аялах 10 доллар, усан дээрх мотоцикл 20 доллар , шүхрээр агаарт нисэх 20 доллар , далай доогуур шумбах 60 доллар / хүссэнээрээ төлбөрт хөтөлбөрт хамрагдаж болох ба үдээс хойш Паттаяа руу буцан Nong Nooch Park руу явж Тай ардын үндэсний  тоглолт , зааны үзүүлбэр үзнэ. Оройн хоолны дараа Бангкок хот руу хөдөлж онгоцны буудал руу явна.

Хоол: өглөө, өдөр далайн амттан, орой  буффет хоол

5 өдөр Паттаяа – Бангкок-УБ 7 сарын 14

01:20 цагийн нислэгээр Хонгконгоор дайрч УБ буцна. Хонгконг нисэх буудалд 7 цагийн хүлээлттэй байгаа бөгөөд Duty free дэлгүүрүүдээр шоппинг хийх боломжтой. Чингис Хаан нисэх буудалд 17:45-д бууснаар манай аялал өндөрлөх болно.

Хоол: Өглөө, өдөр онгоцонд

 

Аяллын багц үнэ:

 төгрөг /том хүн/
 төгрөг /0-2 настай хүүхэд буудалд оргүй/
Дээрх үнэд багтсан нь:

Хоёр талийн нислэгийн онгоцны тийз, такс
4 одтой зочид буудлын 2 ортой, энгийн өрөө / Бангкок 2 шөнө, Паттаяа 1 шөнө/
Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
Хоол, унаа, хөтөч
Гадаад байх хугацааны гэнэтийн ослын даатгал