Tag Archives: Гадаад үзэсгэлэн

Гадаад үзэсгэлэн, адууны үзэсгэлэн

EQUİST 2014 Адууны үзэсгэлэн худалдаа

1 өдөр  Улаанбаатар – Станбул 4/10

09:40 Онгоцны буудал дээр цугларах
11:40 Станбул руу шууд нисэх
Станбул хотод ирэн хил гаалиар гарсаны дараа нутгийн хөтөчтэй уулзан буудалдаа байрлан , оройн хоолонд орж танилцах

/Оройн хоол /

2-3 өдөр   Станбул –Үзэсгэлэнд оролцох 4/11-4/12

Өглөөний цайны дараа  EQUİST 2014  İstanbul  Horse and Equestrian Fair  үзэсгэлэнгийн газарруу явах . Тус үзэсгэлэнд оролцсоноор морины дуудлага худалдаа, хоол хүнс тэжээлийн үзэсгэлэн худалдаа, морин спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж, морины уралдааны туршлага солилцох зэрэг олон сонирхолтой зүйлс, хөтөлбөртэй танилцана.

/Өглөөний цай /

4 өдөр   Чөлөөт өдөр 4/13

Өглөөний цайны  дараа Европ, Ази тивийг холбосон Хар далай болон Мармара тэнгисийг холбон урсах Босфорусын хоолойн  гүүрээр  дамжин  Европын нутаг дэвсгэрээс Ази тиврүү орж Чамлижа  өндөрлөгөөс  Cтанбул хотын өвөрмөц  тогтолцоотой танилцана. Үүний дараа Амтлагчийн захаар орж сонирхсоны  дараа 15р зуунд үүсгэн байгуулагдсан ордон мэт сэтгэгдэл төрүүлсэн алдарт Гранд базаар  захаар орсоны дараа Туркийн бүхий л түүхэн дурсгалын газрыг жижигрүүлсэн хэлбрээр  бүтээж олон нийтэд музей болон үүд хаалгаа нээсэн МИНИ ТУРК ээр орсоноор энэ өдрийн аялал өндөрлөнө.

/Өглөөний цай , өдрийн хоол, оройн хоол /

5 өдөр   Станбул-УБ 4/15

Өглөөний цайны дараа  ачаа бараагаа цэгцлэн , өрөөгөө хүлээлгэн өгсний дараа   Туркийн  нэрийн хуудас төдийгүй дэлхийн уран бүтээлийн урлагийн гайхамшигт агуу бүтээлүүдийн цогц болсон Султан Ахметийн талбайгаар зочилон   Гэгээн софигийн сүм , түүний эсрэг талд байрлах  цэнхэр оройт гэж нэрлэгдэх  Султан ахметийн сүм болон , эртний Ромын гладиаторуудын тулааны талбар байсан , Египетийн багана, могойн багана бүхий Хипподром, Yerebatansarnıcı-г үзэн сонирхсоны дараа энэ өдрийн аялал төгсөнө. 15 цагт  унаандаа суун  онгоцны буудал явж Станбулын аялалаа дуусгана.

/Өглөөний цай/

Аяллын үнэ нэг хүний: 2 650 000 төгрөг

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • УБ – Станбул- УБ нисэх онгоцны тийз
  • Зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Үзэсгэлэнгийн такс
  • Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөлбөрт дурдсан хоол
  •  Унаа
  • Монгол хэлтэй хөтөч
  • Аяллын даатгал