Tag Archives: Жан Жиа Жэ аялал

Бээжин-Жан Жиа Жэ адал явдалт аялал

1 дэхөдөр: УБ-Бээжин-7/10

17:10 Чингис хаан ОУ-ын нисэх буудал дээ рцуглараад бүртгэл хийгдэнэ. 19:10 онгоцоор Бээжингийн чиглэлд ниснэ. 21:25 Бээжинд буусны дараа Монгол хэлтэй хөтөчтэй уулзаад түргэн хоол идээд зочид буудалдаа байрлаж амрана.

2 дахь өдөр: Бээжин – Цан Ша – Жан Жиа Жэ ( хурдан галт тэрэг )-7/11

Бээжин баруун вокзалаас Цан Ша хүртэл хурдны галт тэргээр (5.5 цаг)явна. Цан Ша-с 15:30 -д Жан Жиа Жэ руу кондишентэй автобусаар (3.5 цаг) явна. Оройн хоолоо идсэний дараа Ши Бу гудамжаар аялна. Энэ гудамжинд үндэстний баар, бэлэг дурсгал, барааны дэлгүүрүүд болон хятаддын хамгийн том хоол хүнс соёл урлаг зугаа цэнгээг нэгтгэсэн том гудамж юм.

(оройнхоол)

3 дахь өдөр: Юань Жиа Жэ – Тян Зи уул – Их хавцал-7/12

Өглөөний цайны дараа Аялал жуулчлалын А зэрэглэлийн бүс болох У Лин Юань парк үзнэ (цахилгаан лифтэнд суух билетний үнэ орсон). Тэнгэрийн шат болон үүлэн дундуур хөвж байгаа мэт дэлхийн нэг номерын гүүрэн дээрээс уулан дээрх эрт дээр үеийн Юань овогтны цайзыг харна. Дараань – Их хавцалаар аялана. Их хавцал, шилэн гүүрээр 2 цаг 30 минут орчим аялна. Шилэн гүүр нь өндөр уулан дээр баригдсан доошоогоо харахад газар нэвт харагддаг.

(өглөө, өдөр, оройн хоол)

4 дэх өдөр: Бао Фэн нуур – Алтан ташуур гол – Ту үндэстэн – Фэн Хуан (Гарьд шувуу)эртний хот -7/13

Өглөөний Цайны дараа Бао Фэн нуураар аялана. ( аялал 1.5 цаг) үргэлжилнэ. Аялах явцдаа нуурын үзэсгэлэнт хүрхрээ байгалийг сонирхон, нутгийн онцлог бүхий Ту үндэстний уул усны дуу хуурыг сонсоно. Дараа нь Жан Жиа Жэ хотын үндэсний ойн модны Парк-р аялана. Жан Жиа Жэ хотыг үзэж хамгийн том захаар орно. Ту үндэстний тэргүүний ордон-цайз, дуу бүжиг, хуримын ёслол үзнэ. Дараа нь автобусаар 4 цаг Фэн Хуан эртний хотыг зорин аялана. Орой нь хот дотроо чөлөөтэй амарна.

(өглөө, өдөр, оройн хоол)

5 дахь өдөр: Фэн Хуан хотоос – Цан Ша-7/14

Өглөөний хоолны дараа Фэн Хуан Хуа Шань улсын ойн модны цэцэрлэгт хүрээлэнгээр аялана. Хятадын хамгийн эртний сайхан хот – Фэн Хуан  хотод та Мяо үндэстний гаатай чихэр, дархан, хэрэм, чулуугаар бүрсэн гудамж, боомт, тэнгэрийн диваажинд байгаа мэт таашаалыг мэдрэх болно. (5 цаг 30 минут орчим). Орой нь чөлөөт цаг Хуан Шин гудамж , Чөлөөлөх гудамжаар зугаалж болно.

(өглөө, өдөр, оройн хоол)

6 дахь өдөр Цан Ша – Бээжин-7/15

Өглөөний хоолны дараа Цан Ша хотод чөлөөтэй явж амарна, үдээс хойш хурдны галт тэргээр Бээжин буцаж, буудалдаа амарна.

(өглөөний хоол)

7 дахь өдөр Бээжин-Улаанбаатар -7/16

Өглөөний цайны дараа ачаа тээшээ цгэцлээд 8:00 зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Чөлөөт цаг. 17:00 зочид буудлын хүлээлгийн тэнхимд цугларна. 17:30 Бээжингийн Капитал нисэх онгоцны буудал явна. 20:30 УБ руу ниссэнээр аялал өндөрлөнө.

 

Аяллын үнэ нэг хүний:  төгрөг

 

Аяллын үнэнд багтсан зүйлс

УБ – Бээжин- УБ нисэх онгоцны тийз
Бээжин-Жан жиа жэ-Бээжин хурдан галт тэрэгний тийзний үнэ (330 км/цагийн хурдтай)
Зочид буудал*** /нэг өрөөнд 2 хүн байрлана/
Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
Хөтөлбөрт дурдсан хоол
Унаа
Монгол хэлтэй хөтөч
Аяллын даатгал