Tag Archives: Лас Вегас

Лас Вегас, Лос Анжелес аялал, las vegas, Los Angeles aylal

Лас Вегас, Лос анжелес аялал

Өдөр 1. Сеүл

КЕ онгоцоор 23:55-03:55 УБ-Инчон нисэх.

Өдөр 2. Сеүл

КЕ онгоцоор 15:15-11:00 Инчон-Лос Анжелес нисэх. /Нэмэлтээр Сеүл хотын хагас өдрийн аялал авах боломжтой/

Өдөр 3. Лос Анжелес

Аялагчдыг Лос Анжелесийн нисэх онгоцны буудлаас хөтөч тосон аваад зочид буудалд байрлуулна. Өдрийн хоолны дараа буудалдаа түр алжаалаа тайлсны дараа хотын төв болон алдарт Hollywood, Beverly Hills-ээр аялана. Орой нь Лос Анжелесийн алдарт Wilshire Boulevard-ын шөнийн амьдралтай танилцана.

/өдөр, оройн хоол/

Өдөр 4. Универсал студи

Та энэ өдөр өөрийгөө кинон дотор орж кино жүжигчин болсон мэтээр төсөөлөх болно. Учир нь бидний мэдэх дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтээгдсэнтэй танилцаж, киноны баатрууд болон тэдний гэр орон, хувцас хэрэглэлүүдийг харж кино урлагийн ертөнцийг мэдрэх болно. Universal City Walk Hollywood аялал зугаалгын цогцолбороор аялж амрана. Дараа ньШерман Окс загварын төвөөр Shopping хийнэ.

/өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 5. Лос Анжелес – Лас Вегас

Өглөө эртлэн гарч 4 цаг орчим машинаараяланЛас Вегасхотод очоодбуудалд байрлана. Yдийн хоолныдарааStratosphere Tower цамхагдээргарчЛас Вегасхот, түүнийорчин үеийн уран барилгуудын цогцолборуудыг харна. Орой нь сонгодог Bellagio буудлын усан оргилуурыг хөгжмийн эгшигт хэрхэн бүжихийг харна. Mirage цогцолборын The Volcano галт шоуг үзсэний дарааTreasure Island буудлын далайн дээрэмчдийн шоуг үзэх үед танд 17 дугаар зууны Buccaneer Bay хойгийн тулалдаанд оролцсон мэтсэтгэгдэл төрөн, мөн сонирхолтой шөнийн үзүүлбэрүүдийгүзэх болно.

/өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 6. Аризона – Аварга Хавцал

Өглөө цайны дараа дэлхийн долоон гайхамшгийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг үзэхээр аялана. Хувийн нисдэг тэргээр аялах тул та энэхүү байгалийн гайхамшигт бүтээл Аварга Хавцал болон Лас Вегас хотыг тэнгэр дээрээс харах боломжтой. Өдрийн хоолоо хавцал дээр иднэ.Лас Вегас руу буцсаны дараа буудалдаа амрах .

/өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 7. Худалдааны төвөөр зочлох

Энэ өдөр олонд танигдсан брэндүүдийгЛас Вегас хотын “Premium Outlets” дэлгүүрээс нэг дороос худалдан авах(Brand Shopping) боломжтой. Үдээс хойш хотын түүхийг харуулсан Неон гэрлийн музей, бидний амтархан иддэг “М&M” шокаладны хотхоноор аялана. Орой нь дэлхийд алдартай “Нарны Цирк” буюу Circus De Soliel эсвэл Селин Дионышоу тоглолтыг сонголтоор аль нэгийг нь үзэж сонирхоно.

/өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 8. Лас Вегас – Лос Анжелес

Өглөөний цайны дараа Лос Анжелес хот руу хөдлөнө.Өдрийн хоолны дараа Лос Анжелесийн далайн эрэг руу явж далайн эрэг дээр амарч үдшийг өнгөрөөнө.

/өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 9. Лос Анжелес- Инчон 

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа Лос Анжелесийн олон улсын нисэх буудал руу хөдөлнө. КЕ онгоцоор 12:35-17:40 Лос Анжелес-Инчон ниснэ. Инчонд 10.04 өдрийн 17.40-д газардах ба  19:55-22.30 Инчон-УБ ниснэ.

Аяллын үнэнд багтсан зүйлс

Зочид буудал /Лас Вегас 5 одтой, Лос Анжелес 3 одтой/
Хөтөлбөрт дурдагдсан үзвэр үйлчилгээний төлбөр
Хөтөлбөрт дурдсан хоол
Унаа
Монгол хэлтэй хөтөч
Аяллын даатгал
УБ – Лос Анжелес – УБ нисэх онгоцны тийз

Аяллын үнэнд багтаагүй:

АНУ-ын визний хураамж – 160 ам. доллартай тэнцэх төгрөг
Чөлөөт өдрийн хоол, унаа