Tag Archives: Улаан-Үд аялал

Улаан-үд хот

Хүн ам газар нутаг:

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хот нь Байгаль нуураас зүүн өмнө зүгт 100 км зайтай оршино.Улаан-үд хот нь 411.6 мянган хүн амтай бөгөөд 538 км².газар нутагтай. Улаан-Үд хот дотроо 3 дүүрэгтэй.

 Цаг агаар:

Цаг агаарын уур амьсгалын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -35 хэм хүрдэг бол, зундаа +35 хүрдэг.

Үндсэн хэл:

Орос болон буриадаар ярина.

Мөнгөн  тэмдэгт:

Үндсэн мөнгөн тэмдэгт нь рубль

Үзвэрийн газрууд:

19-р зуунд орчин үеийн загвартай чулуун барилгууд,Оросын хамгийн том угсаатны зүйн музей ,дэлхийд хамгийн том хүний толгойн хөшөө болох Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулж 1970 онд  босгосон хөшөө, Хааны нуман хаалга, Арбатын гудамж хэмээх хотын төв худалдааны гудамж, бурхан шашны алдат төв болох Иволгийн дацанд-д очиж Итгэлт хамба Дашдорж-д мөргөл үйлдэнэ. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуур үзнэ.

Такси, унаа:

Такси 150 рубль-с эхлэн явдаг

 Томоохон дэлгүүрүүд:

Арбатын гудамж хэмээх хотын төв худалдааны гудамжинд очиж худалдаа хийнэ.