Tag Archives: Утай Гүнбум

Эрээн-Хөх хот-Гүмбум-Эрээний аялал

1 өдөр .УБ – Эрээн /720км//галт тэргээр- купе/

Орой 19 цагийн үед аялагчид Улаанбаатар төмөр замын өртөөнөө цугларч, 20:00-д Эрээн хотыг чиглэн галт тэрэг хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хоноглоно. /1купенд 4 хүн/

/хоолгүй /

2 өдөр. Эрээн-Хөх хот /400км/ / аяллын автобус/ 

Өглөө 8 цагийн үед Замын-Үүдэд ирж хил гаалийн шалгалт нэвтэрсний дараа 11 цагийн орчимд өмнөд хөршийн хилийн боомт хот Эрээнд ирж, хил гаалиар нэвтрэнэ. Өдөр хүртэл аялалын дутуу бэлтгэлээ базаан худалдаа хийсний дараа 12-13 цагтХөх хотыг зорин хөдөлнө. Зам дагуу Шилийн гол аймгийн Сайхантал, Улаан цав аймгийн Дөрвөн хөвгүүдийн хошуу болон Далан харуулыг даван, Хөх хотод 21:00 цагийн орчимд ирж, зочид буудалдаа байрлан амарна.

/өглөө, өдөр, оройн хоол /

3 өдөр. Хөххот-Ү жүн /780км/ / аялалын автобус /

Өглөө Хөх хотын Шин Хуа төв талбай болон эзэн Чингис хааны хөшөө бүхий талбайд очиж дурсгалын зургаа татуулах боломжтой. Хөх хотоос Ү жүн хотыг зорин хурдны замаар аялна. Зам дагуу Бугат хотоор өнгөрч, Баян нуур аймгийн Линхэ хот, Ү-хай хот, Нин-шагийн хотон үндэстний өөртөө засах орны төв Ин-Чуанаар дайран өнгөрч, Хатан го буюу Шар мөрний дагуу аялсаар орой 20 цагийн үед Ү жүн хэмээх хотод ирж буудалд буун амарна.

/өглөө, өдрийн хоол/

4өдөр. Үжүн-Гүмбум /680км// аяллын автобус 

Өглөөний цай дараа ньҮжүн хотоос Гүмбумыг чиглэн хөдлөх бөгөөд замаараа Хөх нуур/ буюу монголын нэгэн овог аймаг/  мужийн төв Шинин хотыг дайран өнгөрч, орой 18 -19 цаг орчимд Хуан Жун Шений “Лу Шар” хотын баруунтай, Бадамлянхуа уулын дунд орших Шамбалын орон гэгдэх Гүмбумд ирж буудалдаа тухлан амарна.

/өдөр, оройн хоол/

5өдөр. Гүмбум  /380км /. / аяллын автобус /

Өглөө Түвдийн уламжлалт бурхан шашны гэлэгваагийн бүлэгтний 6 их сүмийн нэг шарын шашныг үүдэгч Богд Зонховагийн мэндэлсэн орон болох Гүмбум хийдийн мөргөлийн үйл ажиллагаа бурхан багшийн нэг насандаа үйлдсэн 8 том гавъяаг билэгдэн босгосон 8 цагаан суваргаар эхэлнэ. Мөн оройд нь 35 кг алт оролцуулан бүтээсэн Жанкан хийд, Майдарын хийд, Мамба дацан, манзуширын дуган, Богд ламын дуган, Дүйнхорын суварга, Ээж суварга зэргээр аялана.. Хуралд сууж  буян заяагаа даатгана.

/өдөр, оройн хоол/

6өдөр.Гүмбум. / аяллын автобус /

Өглөө Гүмбум хийдийн нандин бүтээл болох Шар тосон бурхадын дүрийг үзнэ. Үдээс хойш шашны худалдаа наймаа хийх боломжтой. Энэ өдөр жуулчид хүсвэл Шинийн 3-ны Дүйцэн хуралд өөрсдийн хүссэн цагаар сууж болно.

/өдөр, оройн хоол/

7өдөр. Гүмбум- Ү жүн . /680// аяллын автобус /

Өглөө Гүмбум хийдээс үжүн хотыг зорих замаараа эртний торгон замын боомт хот, хятадын геометрийн төв цэг болох Ланжоу хотын дундуур урсах шар мөрний эрэг дагуух цэцэрлэгт хүрээлэннд дүр саатан үргэлжлүүлэн аялсаар Ү жүн хотноо ирж буудалд буун амарна

/өдөр, оройн хоол/

8 өдөр.Үжүн Хөх хот /780/./ аяллын автобус /

Өглөө буудалаа хүлээлгэн өгөөд Хатан гол, Ин-Чуан, Ү-хай, Линхэ, Бугат зэрэг хотуудаар дайран Өвөр монголын төв болох Хөх хотдоо хүрэлцэн ирж буудалдаа буун амарна.

/өдөр,оройн хоол/

9 өдөр. Хөх хот . / аяллын автобус /

Чөлөөт өдөр. Хөх хотын зах болон томоохон дэлгүүрээр худалдаа хийнэ.

/өглөөний цай/

10 өдөр . Хөх хот – Эрээн /400/ /  аяллын автобус /

Далан хар уулыг даван Дөрвөн хөвгүүдийн хошуу, Сайханталаар дайран БНХАУ-ийн хойд хийлийн боомт хот болох Эрээнд ирж буудалдаа буун амарна.

/өглөө,оройн хоол/

11өдөр. Эрээн-УБ /720kм/. /галт тэргээр-купе/

Өдөр 12цаг хүртэл Эрээний зах дэлгүүрээр худалдаа хийх ба 15 цагийн үед Эрээн төмөр замын өртөөнд ирж, хил гааль нэвтэрсний дараа галт тэрэг17:30үед хөдөлж, Улаанбаатар хотыг зорино. /чөлөөт өдөр./

/өглөөний цай/

12өдөр . Улаанбаатар

11:00Улаанбаатар хотноо бууснаар бурханы орноор аялсан бидний гайхамшигт аялал өндөрлөх болно. /Их мөргөлийн газар болох Богд Зонховын мэндэлсэн газраар аяласан бидний буян хишгийн аялал энд хүрээд өндөрлөнө. Аялагч таньд Модон Морин жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан, буян заяа нь тэгш, олз арвинтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн баръяа./

Тайлбар:

  1. Аяллын чиглэл:  Улаабаатар-Эрээн-Хөх хот- Утай-Бээжин-Эрээн-УБ
  2. Аяллын бүрэлдэхүүн: 12-с дээш хүн 1 групп
  3. Аяллын зардал: 
  4. Аяллын хугацаа:  11 шөнө 12өдөр

Аяллын зардалд багтсан зүйлс;
Хөх хотод зочид буудлын 2 ортой энгийн өрөө
Эрээн, Утай.Ү жүн дахь зочид буудлын 2 ба 3 ортой өрөө
УБ-Эрээн-УБ галт тэрэгний 2 талын энгийн купэ билет
Жуулчны автобус, хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр үйлчилгээ
Монгол-Хятад хэлтэй хөтөч, тайлбарлагч
Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй зүйлс;
Хувийн хэрэглээний зардал

Энэхүү хөтөлбөр нь аяллын жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэг, галт тэрэгний хуваарь болон очих газрын нөхцөл байдал, валютын ханш зэргээс шалтгаалж хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болно.