Tag Archives: Хайнан арал

Хайнан арал

Хүн ам, газар нутаг:

Хайнан нь БНХАУ-ын хамгийн жижиг муж юм. Хайнан муж нь 32,900 km2 газар нутагтай ба 8,180,000 орчим хүн амтай. Хүн амын 52% нь эрэгтэйчүүд, 48 % нь эмэгтэйчүүд байдаг. Хайнан  арлын урт нь 155 км, харин өргөнөөрөө 169 км байдаг. Хайнан муж нь Сан-яа хот, Яалун, Дадунхай хэмээх 3 гол үзэсгэлэнт газартай ба эдгээр газруудад гадна дотны жуулчдын хөл тасрахгүй аж.

Цаг агаар:

Халуун орны чийглэг уур амьсгалтай. 1, 2 сар хамгийн хүйтэн байх ба 16-21°C хэмтэй, харин 7, 8 дугаар саруудад 25-29°C хэмтэй хамгийн халуун байдаг.Хайнан нь борооны ба борооны бус гэсэн 2 уларилтай. Борооны улирал нь 6-11 сар.

Үндсэн хэл:

Хятад хэл

Мөнгөн тэмдэгт:

Юань/CNY/.

Үзвэрийн газрууд:

Гүн цэнхэр далайгаараа алдартайYalong Bay” буюу Яалун булан хэмээх амралтын цогцолбор газар, Бодьсадва бурханы хөшөө бүхий “Nanshan” соёл болон аялал жуулчлалын бүс, жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг “Сармагчны арал”, Алжаал тайлах халуун рашаан, жижигхэн загасчны зогсоолоос дээд зэрэглэлийн амралтын төв болтлоо хөгжсөн “Bo ao” хэмээх аялал жуулчлалын бүс,Саняа хот,Яалун булан, Дадухай булан зэрэг үзэх үзмэр маш ихтэй.Мөн энэ хотод наргил модны самарын баяр болдог.