Tag Archives: Чэжү аялал

Чэжүгийн аялал

1 өдөр: Улаанбаатар-Чэжү

05:00 Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийгдэнэ.
07:00 Чэжү арал руу ниснэ. Нислэг 4 цаг орчим үргэлжилнэ.
11:35 Чэжүд бууж хил гаалиар гарсаны дараа хөтөчтэй уулзаж өдрийн хоол идсэний дараа аялалдаа гарна.
Аялалаа бид Чэжүгийн үндэсний музей үзэхээр эхлэнэ. Халлим цэцэрлэгт хүрээлэнгээр зочлон далайн эргээр зугаална. Мөн та нэмэлт төлбөр төлөн Хайрын цэцэрлэгийг үзэх боломжтой, энэ нь насанд хүрсэн хүмүүст зориулсан хүрээлэн бөгөөд та цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. /1 хүний төлбөр 10 000 вон/
Оройн хоолны дараа зочид буудалдаа буун амрана.

2 өдөр: Чэжү

Өглөөний цай уугаад аялалдаа гарна. Чэжүгийн гоо сайхны барааны дэлгүүрээр орж, Мини лэнд буюу дэлхийн гайхамшигт барилгуудыг жижигрүүлэн харуулсан цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Солонгосын олон түүхэн кинонуудын зураг авалт хийгдсэн Солонгос үндэсний тосгоноор айлчилна. Өдрийн хоолны дараа дэлхийн байгалийн 7 дахь гайхамшиг болон Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Нар мандах оргил-руу гарна. Энэ оргилд гарсан хүн бүхэн ирээдүйн хүслээ шивнэж, амьдралаа даатгадаг гэсэн домогтой. Мөн далайн эрэгт орших Солонгосын олон ангит “All in” киноны зураг авалт хийгдсэн Цагаан сүмээр зочилж дурсгалын зургаа авахуулна. Мөн та өөрийн сонирхлоор Чэжүгийн аквариум үзэж болно. /Төлбөр нэг хүний 38,000 вон/ Оройн хоолны дараа буудалдаа амрана.

3 өдөр: Чэжү

08:00 Өглөөний цайны дараа ягаан болорын дэлгүүр орно. Чэжү арал нь Ягаан болорын бүтээгдэхүүнээрээ алдартай бөгөөд та эндээс бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Дараа нь Монголчуудын тоглож буй морьтны цирк үзэх бөгөөд гадаадын жуулчид олноороо ирж үздэг тоглолт юм. Өдрийн хоолоо идээд Чэжүгийн байгалийн гайхамшигийн нэг болсон үзэсгэлэнт Чонжиён хүрхрээг үзэн шувууны арлын гүүр хэмээгддэг далайн эргийн гүүрээр аялна. Дараа нь Чэжүгийн кимчиний үйлдвэрээр орж кимчи хэрхэн хийх аргатай танилцан Солонгос үндэсний хувцас өмсөж дурсгалын зургаа авахуулна. Оройн хоолны дараа буудалдаа амрана.

4 өдөр: Чэжү

Энэ өдөр та өөрийн сонирхлоор дэлгүүрээр орж өдрийг өнгөрөөх бөгөөд энэ өдөр унаа, хөтөч болон хоол ороогүйг анхаарна уу. Та бүхний байрлах зочид буудал И-март болон Лотте март дэлгүүрээс ойрхон байрлах бөгөөд эргэн тойронд жижиг бутик дэлгүүрүүдтэй.

5 өдөр: Чэжү-Улаанбаатар

Өглөөний цайны дараа нууц нь хараахан тайлагдаагүй Чөтгөрийн зам хэмээн нэрлэгддэг замыг очиж үзнэ. Энэ зам дээр хөдөлгүүр нь унтарсан машин газар өөд өнхөрдөг ер бусын тайлагдашгүй нууцыг биеээрээ мэдэрч гайхах болно. Дараагаар нь татваргүй барааны дэлгүүрээр орсоны дараа өдрийн хоол идээд буудлаа хүлээлгэж өгөөд явахдаа бэлтгэнэ.
14:30 Онгоцны буудал явна
17:00 УБ руу ниссэнээр манай аялал өндөрлөнө.

Аялалын тайлбар

Аялалын чиглэл: Улаанбаатар-Чэжү
Аялалын хугцаа: 5 өдөр 4 шөнө
Аялалын үнэ: 1590000₮

Аяллын үнэнд:

УБ-Чэжү-УБ-ын шууд нислэгийн тийзний үнэ
Хөтөлбөрт заагдсан зочид буудлын энгийн нэг өрөөнд хоёроор байрлах
Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
Хөтөлбөрт заасан үзвэр
Хөтөлбөрт заагдсан унаа
Монгол хэлтэй хөтөч
Аяллын иж бүрэн даатгал багтсан.

Аяллын үнэнд ороогүй зүйлс:

Чөлөөт өдөр хоол, унаа, хөтөч
Хувь хүний өөрийн сонирхлоор үзэж буй нэмэлт аяллын төлбөр
Хөтөч, жолоочийн гарын мөнгө ороогүй