Tag Archives: Шизүока

Токио-Шизүока аялал

1-өдөр.Улаанбаатар-Токио

Өглөө 05 цагт онгоцны буудал дээр бүртгэж шууд нислэгээр японы Токио хот руу ниснэ. Токио нисэх онгоцны буудал дээр хөтөч угтан авч буудалд хүргэж өгнө. Буудалдаа байрлаж оройн хоолоо идээд амрана.

2-өдөр.Токио-Шизүока

Өглөөний цайгаа уугаад буудлаа хүлээлгэн өгөөд Фүжи уулын зүг хөдлөнө. Алдарт Фүжи уулын 5 дахь үе хүртэл явна. Фүжи уулын үзэсгэлэнт цэцгийн үзэсгэлэнг үзэж сонирхож зургаа татуулна. Өдрийн хоолоо зооглоно. Дараа нь мөнх цаст Фүжи ууланд япон маягийн зочид буудалд бууж халуун рашаанд орж алжаалаа тайлж амрана.

3-өдөр. Шизүока-Ёокохама-токио

Өглөөний хоолонд япон маягийн хоол зооглоно.энэ өдөр Ёокохама-р дайран токиод очино. Ёокохама хотын хөгжил цэцэглэлтэй танилцаж, камакура хоттой танилцаж буддын хүрэл хөшөөг үзнэ. Ёокохама, Шизүока, токио хотын аялал хийнэ.Асакуса нь хуучин японыг санагдуулам хот юм.эндээс бэлэг дурсгалын зүйлс авч японы түүх дурсгалтай танилцана.Өдрийн хоолоо идээд Акихабара хот үзнэ.энэ хот нь Цахилгаан барааны хот юм.Энэ хотод тэр чигээрээ япон брэндийн цахилгаан барааны дэлгүүрүүд байдаг ба та эндээс хүссэн цахилгаан бараагаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Дараа нь Одайба цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална. Тоүота үйлдвэрийн машинуудыг үзэж сонирхоно. Оройн хоолоо идээд Токио зочид буудалд байрлаж амрана.

4-өдөр.Токио

Өглөөний цайгаа токио зочид буудалдаа ууна. Энэ өдөр чөлөөт өдөр та өөрийн зардлаар хүссэн зүйлээ хийж амарж болно.оройн хоолоо өөрөө иднэ. Токио буудалдаа амрана.

5-өдөр. Токио

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг.буудлаа хүлээлгэж өгнө. Нисэх онгоцны буудал хүргүүлээд Улаанбаатар ниснэ. Улаанбаатарт бууснаар энэ удаагийн аялалаа  өндөрлөнө.