Tag Archives: amerik aylal

amerik

Вашингтон, Нью Йорк аялал

Өдөр 1

УБ-аас Сөүлийн чиглэлд нисэх, онгоцоо солин АНУ-ын нийслэл Вашингтон хотын чиглэлд ниснэ. Вашингтон хотын Даллас олон улсын нисэх онгоцны буудлаас хөтөч угтан аван, Вашингтон ДиСи хоттой танилцах аялалаа эхлэнэ. Монгол Улсын Элчин Сайдын Яам байрладаг Жоржтауны гудамж, Вашингтон Жоржтаун усан боомт дээр очиж үзнэ.

(оройн хоол)

Өдөр 2

Өглөөний цайны дараа Вашингтон хотын аялалаа үргэлжлүүлнэ. Вашингтон хотын төвд байрлах Ерөнхийлөгчийн Цагаан ордны гадаа дурсгалын зураг татуулна. Америкын нэгдсэн улсын Конгрессийн ордын гадна хөрөг татуулах, Вашингтоны нэрэмжит хүндэтгэлийн хөшөө буюу Монголчуудын нэрлэж дассан “Xарандаа” хөшөө, Линкольн болон Жефферсоны хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын баримал хөшөө, Дэлхийн 2-р дайн, Солонгос, Вьетнамын дайчдын хөшөө дурсгалын газруудаар явж танилцана. Орой нь Америкийн Цэргийн удирдлагын төв болох Пентагоны хажууд орших Пентагон худалдааны төвөөр орно.

(өглөө, өдрийн хоол)

Өдөр 3

Вашингтон хотоос холгүй орших байгалийн үзэсгэлэнт газар Great Falls буюу Их хүрхрээг потомак голын эргээр явган аялал хийнэ. Дараа нь Лиисбург аутлетэд бренд шоппинг хийнэ.

(өглөө, өдрийн хоол)

Өдөр 4

Амеркийн нэгдсэн улсын томоохон хот болох Нью-Йорк хотруу хөдлөнө. Үдээс хойш Эрх чөлөөний хөшөө болон дэлхийн санхүүгийн зах зээлийн томоохон хэсэг болох Wall street-ээр аялана. Мөн Empire state building болон Timesquire зэрэг газруудаар аялна.

(өглөө, өдрийн хоол)

Өдөр 5

Өглөөний цайны дараа хотын аялалаа үргэлжлүүлнэ. Энэ өдөр дараах зүйлсийг үзнэ.
–          World Trade center- Дэлхийн худалдааны төв, барилгын  суурийг үзэх
–          Манхэттэн-с Brooklyn Bridge явган зугаалан, Brooklyn  аралтай танилцах
–          НҮБ-н барилга болон дотоод үйл ажиллагаатай танилцах
Өдрийн хоол
–          Central park
–          Рокфеллерийн төв
–          Apple Store, 5th Avenue-р явган зугаалга хийх
Оройн хоолоо идээд буудалдаа амрах

(өглөө, өдрийн хоол)

Өдөр 6

Өглөө нисэх онгоцны буудал хүргүүлэн Сөүл хот руу ниссэнээр энэ удаагийн аялал өндөрлөнө.

(өглөөний хоол)

Өдөр 7

Сөүлд буун онгоцоо солнн УБ руу ниснэ.

Аяллын үнэд:

5 шөнө байрлах зочид буудал
хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, уулзалтын зардал
6 өдрийн тээврийн зардал,
онгоцны буудлаас угтах / үдэх үйлчилгээ
хөтөчийн үнэ багтсан.

 

Америкийн Нэгдсэн Улс

Хүн ам.
АНУ нь газар нутаг болон хүн амаараа дэлхийд 3-р байранд ордог.  Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

Газар нутаг

Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 3-т ордог.Нийслэл хот нь  Вашингтон. АНУ хойд талаараа Канад, урд талаараа Мексик хоёр улстай газраар хиллэж, баруун талаараа Номхон далай, зүүн талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ. Канадаар тусгаарлагдсан Аляскын баруунтаа Оростой усаар хиллэнэ. Засаг захиргааны хувьд үндсэндээ 50 муж улс, 1 холбооны тойрог бүгд 51 нэгжид хуваагдана.

 Цаг агаар   

Дулаан чийглэг уур амьсгалтай.өвөл зун 2 уларилтай.

Үндэсний хэл: Ангил

Мөнгөн тэмдэгт: USA Доллар

 Үзвэрийн газрууд:

Америкийн түүхийн музей, Агаар сансарын музей,  Вашингтон хотоос 25 км зайд орших Great falls буюу их хүрхэрээ, Adams Morgan дүүрэг, Chesapeake Bay-далайн эрэг. Shenandoah Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Атлантик сити хотын Казино, Нью йорк хот,                                       Алдарт Manhattan- арал Атерикийн ардчилалын бэлэг тэмдэг болсон эрх чөлөөний хөшөөг үзнэ. Мөн Нью йорк-н бэлэг тэмдэг, бахархал болсон Empire state building, ВBrooklyn гүүр, Бродвейд очиж musical үзэж болнов

Такси унаа:

Томоохон дэлгүүрүүд:

Нью йорк хотын Soho дэлгүүр, boutique-их дэлгүүр.