Tag Archives: Europe aylal

Европын 3 орны аялал

1 өдөр УБ-Парис

Өглөөний нислэгээр шууд Парис ниснэ. 13:00 Парист буусны дараа Монгол хөтөчтэй уулзан өдрийн хоолонд орох, чөлөөт цаг  /оройн хоол/

2 өдөр  Парис хотын аялал

Өглөөний цайны дараа Парисийн уран барилгуудыг явганаар очиж сонирхоно. Елисейн өргөн чөлөө, Ялалтын хаалга, Concorde-ын талбай, Louvre-ийн музей болон. Парисийн дарь эхийн сүм, Парис хотын хотын захиргааг үзээд Үнэн алдартын сүм рүү явна. Орой нь Парисын гол үзвэрийн нэг Кабаре шоу үзнэ.

/өглөө, өдөр, оройн хоол/

3 өдөр Парис-Женев

Өглөөний цайны дараа машинаар Женев хот руу явна. Энд Женевийн алдарт цэцгэн цагтай танилцаж, Женет хоттой танилцана, орой нь буудалдаа амрах .

/өглөөний цай/

4 өдөр Женев-Милан

Өглөөний цайны дараа онгоцоор Милан хот руу ниснэ. Европын загварын төв болсон Милан хотод ирэн хотын аялал хийнгээ томоохон аутлетээр худалдаа хийнэ.  Миланы дом, сфоразагийн сүм зэргийг үзнэ.

/өглөөний цай/

5 өдөр Милан

Өглөөний цай, бүтэн өдөр Outlets shopping center  болох  Serravalle  тосгон руу явна. (1 цаг). Serravalle нь Европын хамгийн том Outlets бөгөөд энд таныг нийт 180 алдарт брендын дэлгүүрүүд хүлээж байна

/өглөөний цай/

6 өдөр Милан-Венец

Өглөөний цайгаа уугаад Венец рүү машинаар явна. Венец хотод ирээд алдарт Grand Canal-ыг Венецын нийтийн унаа болох усан онгоцоор явж үзэнгээ сувгийн хоёр эргийн дагуух барилга бүтээмжүүдийг үзэж сонирхоно. Тухайлбал Сан Маркын талбай Сан Маркын сүм, Realto гүүр зэргийг үзэх болно.

/өглөөний цай/

7 өдөр  Венец

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та өөрийн хүслээр Венец хотын төв гудамжаар аялан худалдаа хий болно. Компаний зүгээс унаа, хөтөч хоолоор үйлчлэхгүй болно.

/өглөөний цай/

8 өдөр Венец-Парис

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Парис руу нисэх , онгоцоо солин УБ руу ниссэнээр аялал өндөрлөнө. /өглөөний цай//

өдөр Улаанбаатар

07:05 УБ- т бууснаар аялал өндөрлөнө.

 

Аяллын үнэнд:

–          УБ-Парис-Венец-УБ чиглэлийн нислэгийн тийзний үнэ
–          Хөтөлбөрт багтсан зочид буудал
–          Хөтөлбөрт тусгагдсан хоол
–          Үзвэр
–          Монгол хөтөч
–          Женев-Миланы чиглэлийн нислэгийн тийзний үнэ багтсан болно

Аяллын үнэнд ороогүй:

–          Шенгений визний хураамж 60 евро
–          Чөлөөт өдрийн хоол унаа, хөтчийн төлбөр ороогүй

Европ аялал, Europe aylal

Европын 5 орны аялал

1 өдөр УБ-Станбул -Парис 

Аялагчид 09:40 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд цуглаж 11:40 цагийн TK343 нислэгээр Cтанбул хотыг зорино. 17:00 цагт Cтанбулын Ататурк олон улсын нисэх буудалд газардаж дараа нь 19:10 цагт TK1829 нислэгээр Парис руу ниснэ. 21:55 цагт Парисийн “Charles de Gaulle” олон улсын нисэх буудалд газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

2 өдөр  Парис хотын аялал

Парис хотын аяллаа эхлүүлж “Луврын музей” үзнэ. Уг музейн цуглуулгад ойролцоогоор 35 мянга орчим урлагийн гайхамшигт бүтээлүүд тэр дундаа Леонардо Да Винчийн алдарт “Мона Лиза” бүтээл бий. Дараа нь дэлхийн 7 гайхамшгийн нэг “Эйффелийн цамхаг” дээр очиж зурагаа авахуулж “Сейни” /Seine/ голын эрэг орчмоор зугаална. Үргэлжлүүлэн ялалт, энх тайвны бэлэгдэл болсон “Ёслолын хаалга” /Triumphal Arch/-ыг үзэж Парис хотын алдарт “Элисейгийн гудамж” /Champs Elysees/-аар явж худалдаа хийнэ.

/өглөө, өдрийн хоол/

3 өдөр Парис-Мүлхаус

Өглөө цайны дараа “Printemps” худалдааны төвөөр орж худалдаа хийнэ. Өдрийн хоолны дараа Gare de Lyon галт тэрэгний буудлаас TIR хурдны галт тэргээр Францын Мүлхаус тосгон руу явна. Мүлхаусд ирж буудалдаа байрлан амарна.

/өглөө, өдөр, оройн хоол/

4 өдөр Мүлхаус-Люзерн-Милан

Өглөө автобусаар Щвейцарийн Люзерн хот руу явна. Люзернд ирж хотын аялал хийж Цаг болон Бэлэг дурсгалын дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Дараа нь Италийн загварын хот болох Милан руу хөдөлнө. Миланд ирж “Сфорцеско” /Sforzesco Castle/ ордныг сонирхон гадна талбайд зургаа авахуулж “Дуомо” /Duomo/ сүм, “Teatro alla Scala” театр, Италийн алдарт галлерей зэргээр зочилно.

/өглөө, өдөр, оройн хоол/

5 өдөр Милан

Милан-Писа-Ром

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Писа хот руу хөдөлнө (4цаг). Писа хотод ирж хотын алдарт “Налуу цамхаг” /Leaning Tower/-ыг үзнэ. Дараа нь Италийн нийслэл Ром хот руу хөдөлнө (3цаг,30мин). Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

/өглөө, өдөр, оройн хоол/

6 өдөр Ром

Энэ өдөр Ром хотын аяллаа эхлүүлж Ромын эзэнт гүрний үед баригдсан хамгийн том байгууламж болох “Колоссиум /Colosseum/цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн хамгийн алдартай усан оргилууруудын нэг “Треви” /Trevi Fountain/ гэсэн газруудаар аялна. Энэхүү эртний хөшөөт усан оргилуур руу зоосон мөнгө шидэн хүслээ биелүүлдэг юм. Чөлөөт цаг ба “Piazza de Venezia” талбайн урд байрлах худалдааны гудамжаар явж худалдаа хийнэ.

/өглөөний цай, өдрийн хоол/

7 өдөр  Ром-Флоренс-Венец

Өглөө Ромоос Флоренс /Файренз/ хот руу явна (3цаг,30мин). “Santa Maria Del Fiore” сүм, “Campanile di Giotto” хонх, “Palazzo Vecchio” ордон, ард түмний нийгмийн амьдралыг харуулсан Сегнориагийн талбай” /Piazza della Signoria/, дундад зууны үеийн Италийн яруу найрагч “Дантегийн төрсөн газар” /Dante’s Birthplace/, Италийн уран барималч, зураач, архитектурч, яруу найрагч Michelangelo Buonarroti-ын урлагийн гайхалтай бүтээлүүдийг үзэж Венец рүү хөдөлнө (3цаг). Венец хотод ирж буудалдаа байрлан амарна.

/өглөө, өдөр, оройн хоол/

8 өдөр Венец-Инсбрук

Өглөөний цайны дараа Венец хотын аяллаа эхлүүлж “Гэгээн Маркийн талбай” /St. Mark’s Square/, XVI зууны хэв маягийг харуулсан барилга мөн музей, уран зураг гээд гайхамшигтай олон зүйлийг агуулах “Палаззо Дюкель” /Palazzo Ducale/ байгууламж, амьсгал сэвэлзүүр гэсэн нэртэй гүүр суваг “Понте де Соспире” /Bridge of Sighs/ гэсэн алдартай үзмэрүүдийг үзэж Австрийн Инсбрук хот руу хөдөлнө (4цаг,30мин). Инсбрук хотод ирж “Maria-Theresien-Straße” гудамжаар зугаалж, 800 жилийн түүхтэй “Old Bari” буюу Инсбрук хотын хуучин төвөөр орж Алтан дээвэрт байшин” /Golden Roof/ зэрэг газруудаар аялж буудалдаа амарна.

/өглөө, өдөр, оройн хоол/

9 өдөр Инсбрук-Хайделберг-Франкфурт

Өглөө Германы их дээд сургуулиудын төв болох Хайделберг хотыг зорино (4цаг,30мин). Хайделберг хотын аялал хийж их дээд сургуулиуд болон хуучин хотоор аялж хотын Төв сүмийг үзнэ. Цааш Франкфурт руу хөдөлнө (1цаг). Франкфурт хотод ирж хотын Төв талбай, Николэйн сүм, Франкфуртын алдартай “Кайсердом” /Kaiserdom/ сүм зэрэг газруудыг үзэж буудалдаа амарна

/өглөө, өдөр, оройн хоол/

10 өдөр Франкфурт-Станбул

Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Үдээс хойш цуглан Франкфурт хотын олон улсын нисэх буудал явж 18:20 цагийн TK1594 нислэгээр Станбул хотыг зорино. 22:25 цагт газардаж хил гаалийн шалгалт нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.

                                                                                                                                                                                                                     /өглөө, өдөр, оройн хоол/

11 өдөр Станбул-Улаанбаатар

Өглөөний цайны дараа Станбул хотын аялал хийж “Босфорын хоолой”, Султан Ахмедийн сүм, талбай зэрэг газруудаар аялж “Гранд Базаар” захаар орж худалдаа хийгээд Ататурк олон улсын нисэх буудал явна. 18:10 цагийн TK342 нислэгээр Улаанбаатар хотыг зорино. Энэ шөнө онгоцондоо хононо

12 өдөр Улаанбаатар

10:25 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж Төв Европын 5 орон, Туркийн эртний нийслэл Cтанбул хотоор хийсэн аяллаа өндөрлөнө.

 

Аяллын үнэнд:

  • УБ-Истанбул-Парис; Франкфурт-Истанбул-УБ олон улсын онгоцны энгийн зэрэглэлийн тийз болон нисэх буудлын таксууд
  • Парис-Милхаус хурдны TIR галт тэрэгний тасалбар
  • 3-4 одтой зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Жуулчны автобус
  • Хөтөч
  • Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
  • Бичиг баримтын Франц хэл дээрх орчуулга

Аяллын үнэнд ороогүй зүйлс:

  • “Хөтөлбөрт багтсан”-аас бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Визний хураамж 60 евро
  • Нутгийн хөтөч, жолоочийн тип
  • Рестораны тип 20-50 цент