Tag Archives: Hawai aylal

ХАВАЙН АЯЛАЛ

Өдөр 1. Ирэх, Амрах, Вайкики-тай танилцах

Өглөө: Кореан эйрын онгоцоор ирнэ. Хавайн үндэсний уламжлалт цэцэг болсон Лэй цэцэгээр таныг Монгол хөтөч угтан авна. VIP Trans компаний аялалын автобусаар таныг Hyatt Place Waikiki Beach буудалд авчирна. Мөн та өглөөний цайгаа буудалдаа ирсэн даруйдаа зооглох боломжтой.
Өдөр: Чөлөөт цаг, та Вайкики далайн эргээр зугаалж өдрийн хоолоо идэж мөн дэлгүүр орох болно.
Орой: Чөлөөт цаг, та Вайкики далайн эргээр зугаалж мөн оройн хоолоо өөрөө сонгон идэх болно.

Өдөр 2. Даймонд хэйд болон Дэлгүүр (Ala Moana Mall – Хавайн хамгийн том худалдааны төв)

Өглөө: Өглөөний цайгаа буудалдаа иднэ. Түүний дараагаар Даймонд хэйд дээрээс Хонолулу, Вайкики болон Номхон далайг маш гайхамшигтайгаар тольдох боломжийг та өөрийн нүдээр харах болно. Түүний дараагаар DFS Galleria/Royal Hawaiian Center буюу дэлгүүрт та худалдаа хийх боломжтой.
Өдөр: Энэ өдөр та дэлхийд томд тооцогдох Хонолулу хотын Ala Moana Mall дэлгүүрээс нэг дороос бүх төрлийн (Brand Shopping) хийн сэтгэл хангалуун байх болно. Түүний дараагаар таныг Хавайн үнэт эдлэл болон бүх төрлийн сувд, алт, алмазан эдлэлийн их дэлгүүр болох (Maui Divers Jewelry Store) –д зочилох болно.
Орой: Чөлөөт цаг, та Вайкики далайн эргээр зугаалж мөн оройн хоолоо өөрөө сонгон идэх болно.

Өдөр 3. Арлыг тойрон аялаж мөн Polynesian Cultural Center болох Хавайн хамгийн том аялал жуулчлалын бүсэд зочилох болно.

Өглөө/Өдөр/Орой: Өглөөний цайгаа буудалдаа идсэний дараагаар та Хавайн Оаху арлыг тойрон аялах аялалдаа гарах болно. Дэлхийн 2 дугаар дайн Америк болон Японы дайн эхэлсэн алдарт Сувдан эрэг буюу PEARL HARBOR тай танилцаж аварга том цэргийн усан онгоцнууд болон түүхэн дурсгалт газруудыг үзэх болно. Түүний дараагаар Дэлхийд томд тооцогдох Хан боргоцойн төвөөр зочилж мөн та амтлах боломжийг олгоно. Түүний дараагаар таныг Дэлхийд болон Хавайн хамгийн том аялал жуулчлалын бүсэд авчирна. Та Polynesian Cultural Center –д зочилсоноор долоон арлын амьдралтай танилцах бөгөөд үүнд: Hawaii, Tonga, Samoa, New Zealand, Tahiti, Fiji, and Cook Islands –ийн түүх, соёл болон амьдралтай танилцна. Мөн та Хавайн галын хамгийн том шоу болох “Ha Breath of Life” –ийг үзэж танилцана.

Өдөр 4. Вайкики-ийн далайн эрэг дээрх үйл ажилгаа болон худалдаа хийх

Өглөө/Өдөр/Орой: Өглөөний цайгаа буудалдаа иднэ. Түүний дараагаар Вайкики далайн эрэг дээрх үйл ажиллагаанд таны сонголтын дагуу далайн тавцан дээрх сургалт, каное завиар аялах гэсэн сонголтуудаас та өөрийн сонирхсон зүйлсийг хийх боломжтой. Мөн та далайн эрэг дээр биеэ шаран амарч зугаалан, худалдаа хийх боломжтой.

Өдөр 5. Хавайн түүхэн дурсгалт газар, Хонолулу хотын төв, мөн Далай дунд хөлөг онгоц дээрх оройн зоог

Өглөө: Өглөөний цайгаа буудалдаа уусны дараагаар таньд чөлөөт цаг байх болно.
Өдөр: Хонолулу хотын төвөөр аялах ба түүхэн дурсгалт газруудаар аялах болно. Үүнд: Хавайн хаан King Kamehameha –ийн ордон, Iolani Palace, болон Kawaiahao Church –гэсэн түүхэн дурсгалт газаруудтай танилцана.
Орой: Star of Honolulu усан онгоцон дээр нар жаргахыг харангаа та оройн зоог барих болно.

Өдөр 6. Худалдаа хийх, Далайн эрэг дээрх амралт, зугаалга мөн таны чөлөөт цаг

Өглөө: Өглөөний цайгаа буудалдаа ууна. Чөлөөт цаг, далайн эрэг дээр амарч зугаалах
Өдөр: Чөлөөт цаг, далайн эрэг дээр биеэ шарж мөн худалдаа хийх таны цаг
Орой: Чөлөөт цаг, та Вайкики далайн эргээр зугаалж мөн оройн хоолоо өөрөө сонгон идэх боломжтой.

Өдөр 7. Хавай – Улаанбаатар

Өглөө: Өглөөний цайгаа буудалдаа идсэний дараагаар таныг VIP Trans компаний аялалын автобус ирж аван Хонулулу-гийн олон улсын онгоцны буудалд хүргэж өгөх болно. Бид бүхэн таныг Хавайн үндэсний ёс заншлийн дагуу нутгийн шоколадаар дайлж үдэж өгнө. Нислэг 11.50 хөөрнө.

Өдөр 8. Улаанбаатар

Улаанбаатарт 16.15 д бууснаар бидний гайхамшигт аялал өндөрлөнө.

Аялалын үнэ: Том хүн : 5 900 000 төгрөг

Аялалын үнэнд:
1.Нислэгийн тийз онгоцны буудлын такс
2.Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана
3.Хөтөлбөрт заагдсан хоол
4. Аялалын хөтөч
5. Хөтөлбөрт заагдсан унаа
6. Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
7. Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

Аялалын үнэнд ороогүй зүйлс
Чөлөөт өдрүүдэд хоол, унаагаар үйлчлэхгүй
Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
Хувь хүний зардал
Хөтөч, жолоочийн гарын мөнгө

ЗОЧИД БУУДАЛ
Hyatt Place Waikiki Beach Hotel
http://www.hyattplacewaikikibeach.com