Tag Archives: Hongkong aylal

ХОНКОНГ ШОППИНГ АЯЛАЛ

1 өдөр: УБХонгконг

04:00 Онгоцны буудал дээр цугларах

06:25-Гонгконг руу шууд нисэх   10:55 Гонгконгд бууж хил гаалиар гаран Монгол хэлтэй хөтөчтэй уулзсаны дараа өдрийн Гонгконгийн хамгийн өндөр уул Victoria Peak-д аялна. Эндээс Гонгконг хот, Виктория боомт, Kowloon арлыг өндөрлөг дээрээс харж болно. Гонгконг дахь Дэлхийн алдарт лааны тосон музей болох  Мадам Туссетын музейгээр зочилон ододтой зургаа авхуулаарай. Хотын аялалд гарах: Чаки Чан болон Гонгконгийн бусад оддын гарын хээ дарсан Оддын гудамжаар аялах. Үнэт эдлэллийн дэлгүүр орсоны дараа өдрийн хоолоо зооглоно. Үүний дараагаар Гонгконгийн томоохон худалдааны гудамж болох Ladies market-ээр худалдаа хийх боломжтой. Оройн хоол идсэний дараа буудалдаа амрана.

 /Өдөр, оройн хоол/

2 өдөр: Хонгконг

Өглөөний цай уусны дараа аялал эхэлнэ. Ocean Park-н аялалдаа явж бүх л өдрийн турш цагийг зугаатай өнгөрөөх болно. Ocean Park /далайн парк/ нь багачуудын, томчуудын тоглоомын хэсэг тусдаа ба галзуу хулгана, өндрөөс шиддэг тоглоом гээд томчуудын хэсэг рүү дүүжин шатаар эсвэл хурдан галт тэргээр явж хүрнэ. Мөн энд та дельфины тоглолтыг үзэж сонирхоорой. Оройн хоолны дараа буудалдаа амрах

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

3 өдөр: Хонгконг

Өглөөний цайны дараа дэлгүүр хэсэх, манай аяллын хөтөч танд дэлгүүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно.

/Хоол:өглөө/

4 өдөр: Хонгконг-УБ

Өглөөний цайны дараа ачаа тээшээ бэлдэх, буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Гонгконгийн олон улсын нисэх онгоцны буудал руу явна

/Хоол: өглөө/

Аяллын үнэ:
Том хүн; 2 250 000
Хүүхэд; 1 920 000 /оргүй/

Аяллын үнэнд орсон;
– Онгоцны тийз, такс багтсан
– Зочид буудал /1 өрөөнд 2 хүн байрлана/
– Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
– Хөтөлбөр заасан хоол, унаа, хөтөч
– Аяллын иж бүрэн даатгал