Tag Archives: Solongos aylal

Сөүл-Эмчилгээний аялал

 1 өдөр. Улаанбаатар-Сөүл

08:05 Чингис хаан олон улсын нисэх буудлаас Сөүлийн Инчон нисэх онгоцны буудал руу ниснэ. 12:15 Инчонд буусны дараа хөтөчтэй уулзан Сөүл хотын хагас өдрийн аялал хийх, үүнд: Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байсан цэнгэлдэх хүрээлэн болон Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан Солонгос улсын түүх ийн музейтэй танилцана. .

/Оройн хоол/

2 өдөр.Сөүл

Өглөөний цайны дараа хөтөчтэй хамт эмнэлэг рүү эрүүл мэндийн шинжилгээ, оношлогоонд хамрагдахаар явах , өдрийн хоолондоо хөнгөхөн хоол зооглоно.

Өдрийн хоолны дараа чөлөөт цаг                                                                                                                                                                                                                               /өглөө, өдрийн хоол/

3 өдөр.Сөүл

Өглөөний цайны дараа Сөүл хотын аялалаа үргэлжлүүлнэ. Сөүлийн орчин үеийн хөгжлийг харуулсан Cheong Kye Cheon гудамжаар аялж, Сөүл хотын түүхтэй танилцана. Чёнг Ки Чён гудамж нь өнөөгийн Солонгосын залуусын дүр төрхийг харуулах газар юм. Мөн Сөүл хотын зүрхэнд орших Намсан үндэсний тосгоныг үзэн айлчилж, Кёнбүк  хааны ордноор аялан өдрийн хоол иднэ. Дараа нь Мёндонг дэлгүүр, Түндэмүн захаар орж худалдаа хийнэ. Худалдан авалтын дараа оройн хоолоо амтархан идээд буудалдаа очиж амрана.

/Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

4 өдөх Сөүл

Өглөөний цайны дараа И март худалдааны төвөөр орно. Өдрийн хоолны дараа шинжилгээний хариугаа авч, эмчээс зөвлөгөө авна. Оройн хоол хүртэл чөлөөт цаг, зочид буудалд амрах

/өглөө, өдөр, оройн хоол/

5 өдөр. Сөүл

Өглөөний цай уугаад хөтөчтэй уулзаж буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал явна.
14:20 УБ руу нисэх
16:50 УБ-т бууснаар энэ удаагийн Сөүл аялалаа өндөрлөнө.

Аялалын тайлбар

1.Аялалын чиглэл:  Улаанбаатар-Сөүл
2.Аялалын хугацаа: 5 өдөр 4 шөнө
3.Аялалын үнэ: 2,900,000 +тийз

Аялалын үнэнд багтсан зүйлс:

  • хөтөлбөрт заагдсан буудал,
  • хөтөлбөрт заагдсан хоол, унаа, хөтөч, үзвэрийн үнэ
  • багц шинжилгээний төлбөр
  • Солонгос хэлтэй Монгол орчуулагчийн төлбөр

Аялалд багтаагүй зүйл, нэмэлт зардал:

–          УБ-Сөүл-УБ чиглэлийн нислэгийн тийзний зардал
–          Чөлөөт өдрийн хоол, унаа, хөтөч болон хувийн зардлаар үзсэн үзвэрийн төлбөр, хувь хүний зардал, хөтөч,
–          Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
–          Хувь хүний зардал
–          Хөтөч, жолоочийн гарын мөнгө